Мэйк-ап артист Ш.Отгон-Өлзий МӨНГӨН МЕДАЛЬ хүртжээ

2024 оны 11 сарын 06

Монгол улсын үсчин гоо засалчдын баг тамирчид Франц улсын Парис хотноо энэ оны аравдугаар сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Цомын төлөөх Дэлхийн аварга” /OMC Hairworld/  тэмцээний үсчин, гоо заслын төрөлд амжилттай оролцжээ. 

Тухайлбал, нүүр будалтын секторын техникийн хүнд төрөл болох "Stage make up" буюу тайзны будалтын онлайн тэмцээнд Монгол Улсын тэргүүлэх зэргийн гоо засалч, мэйк-ап артист Ш.Отгон-Өлзий мөнгөн медаль хүртэж, талбар дээр болсон хуримын будалтын төрөлд тусгай байр, нийт багийн төрөлд алтан медаль  хүртсэн байна. 
 

78 жилийн түүхтэй тус тэмцээнд дэлхийн 50 орны 2000 гаруй уран бүтээлчид оролцсон бөгөөд Ш.Отгон-Өлзий нь Монгол улсын үсчин, гоо заслын салбарын хөгжил, ур чадварыг дэлхийд үнэлүүлж чаджээ

Монгол улсын гоо заслын салбар тэр дундаа нүүр будалтын урлаг дэлхийн түвшинд хөгжиж, хөл нийлүүлэн алхсаар байгаагийн тод илрэл энэ биз ээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top