“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын соёлын өдрүүд үргэлжилж байна

2024 оны 11 сарын 06

Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд “Хятад орныг танин мэдэх нь: Өвөр монголын соёлын өдрүүд” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд Шаолиний үзүүлэх тоглолт, Хятадын кино өдрүүд, Хятад номын уншлагын танхимын нээлтийн ёслол боллоо.

Хоёр орны төрийн тэргүүн нарын хүмүүнлэгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны тухай нэгдсэн ойлголтыг хэрэгжүүлэх, соёлын харилцаа, хамтын ажиллагааг ахиулна хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байгаа юм.Тухайлбал, Күнфүгийн сор болсон үзүүлбэрийг товчлон харуулж Шаолиний Жэньшань зэвсгийн эрдмийн хамтарсан үзүүлбэрийг үзүүлэв. Энэ талаар ГАУ МИН ЦУУ БНХАУ-ЫН ХЭНАНЬ МУЖИЙН ШАОЛИНЬ ҮШҮГИЙН ТӨВИЙН ЗАХИРАЛ "Өнөөдөр болж байгаа Үшүгийн бүрэн тоглолт нь Күнфүгийн сор болсон үзүүлбэрийг товчлон харуулж байна. Бид нар үзэгчидэд өнгөрсөн жилийн үзүүлбэрээ илүү сайжруулж 60 минутын хугацаанд күнфүгээр хичээллэсэн 35 хүү тайзнаа ээлжлэн гарч, Шаолиний Жэньшань зэвсгийн эрдмийн хамтарсан үзүүлбэр, Унаган эрдэм, Үлгэрлэн харуулах нударга, Амьсгалын үзүүлбэр, Шаолиний арван найман төрлийн зэвсэг, Шаолиний бамбай сэлмэний хамтарсан үзүүлбэр зэрэг тоглолтуудыг өргөн барьж, Күнфү эрдмийн бясалгалын нударга, зэр зэвсэг, дотоод хүч, арга техникийг уялдуулсан Хятадын уламжлалт Үшүгийн урлагийн гайхамшгийг харуулж байна" гэв. 
 


Хятад, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэх хүрээнд хоёр орны ард түмний уламжлалт нөхөрлөлийг бэхжүүлэх, соёлын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийг ахиулна хэмээн үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top