П.Наранбаяр: Сурах бичгүүдийг улирал улирлаар нь гаргана

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 06

 

Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал нар сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, дасгал ажлын дэвтрийг боловсруулах багийн ажлын явцтай танилцав.

Хүүхдийн унших, уншаад ойлгох, ойлгосноо хэрэглэх чадварыг дээшлүүлэхийн тулд Унших бичгийг сэргээж байна. Мөн Компьютерын ухаан гэх шинэ хичээлийг оруулж, хүүхдийн онцлогт тохирсон сурах бичгийг боловсруулжээ.

Шинэчлэн боловсруулсан сурах бичиг, гарын авлага, дасгал ажлын дэвтрийн тохирцыг судлан, 2025-2026 оны буюу ирэх хичээлийн жилээс хэрэглэж эхэлнэ. Сурах бичгүүдийг улирал улирлаар гаргах учраас хөнгөрч, дасгал ажлын дэвтрийг хэрэглэснээр гэрийн даалгаврын ачаалал багасах юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болор(202.55.188.116) 2024 оны 11 сарын 10

Ашгүй

0  |  0
Зочин(202.55.188.116) 2024 оны 11 сарын 10

Ашгүйдээ

0  |  0
Top