ЖДҮ | "Бүтээмж, өгөөжийн хуваарилалт" олон улсын хэлэлцүүллэг зохион байгуулагдаж байна

2024 оны 11 сарын 07

Монголын Бүтээмжийн Төв /МБТ/ нь Азийн Бүтээмжийн Байгууллага /АББ/-тай хамтран байгууллага, аж ахуйн нэгжийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаадын улс орнуудад сургалтад Монгол Улсаас төлөөлөгч хамруулах, сургалт, арга хэмжээ зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Тус үйл ажиллагааны хүрээнд АББ-ын “Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын бүтээмжийн өгөөжийн хуваарилалт” сэдэвт олон улсын арга хэмжээг 2024 оны 11 дүгээр сарын 5-наас 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Арга хэмжээнд Азийн Бүтээмжийн Байгууллагын гишүүн орнууд болох Бангладеш, Камбож, Фижи, Энэтхэг, Лаос, Малайз, Непал, Пакистан, Филиппин, Тайвань, Шри-Ланк, Тайланд, Вьетнам улсуудаас 19, Монгол Улсаас 7 төлөөлөгч тус тус оролцож байгаа ба арга хэмжээг Япон, Канад, Солонгос болон Монгол Улсын томоохон их дээд сургуулиудын доктор, багш нар удирдан, мэдлэг туршлагаа түгээж байна.

Уг олон улсын сургалтад хамрагдсанаар оролцогчид бүтээмжийг нэмэгдүүлэх үзэл баримтлал, загваруудын хамгийн сүүлийн үеийн хэрэглээг ойлгох, ЖДҮ-д бүтээмж нэмэгдүүлэх загваруудыг хэрэгжүүлэх, тэдгээрийг зорилго, үнэт зүйлстэй уялдуулах, тасралтгүй сайжруулах соёлыг төлөвшүүлэхэд суралцах юм. Мөн түүнчлэн арга хэмжээний хүрээнд “Эвсэг кашемир ХХК”, “АПУ ХК” болон “Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төв – Хөхний клиник”-ийн үйл ажиллагаатай танилцаж, бүтээмжийн арга хэрэгслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлж, амжилтанд хүрч байгаа тухай туршлага судлах ба олон улсын төлөөлөгчид сурч мэдсэн зүйлсээ, өөрийн дадлага туршлагатай хослуулан хэрхэн хэрэгжүүлэх боломж байгаа талаар төлөвлөгөө гарган, түүнийгээ танилцуулах юм.

ЖДҮ-ийн бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд хамгийн сүүлийн үеийн үзэл баримтлал, стратегийг судалж, бүтээмжийн өсөлтийг хуваалцах практик дижитал арга барилд дүн шинжилгээ хийж, ЖДҮ-ийн бүтээмжийг нэмэгдүүлэх үр дүнтэй стратеги боловсруулахад суралцах Үндэслэл Азийн бүтээмжийн байгууллагын "Алсын хараа-2025" хөтөлбөр нь инновацаар жолоодогдсон бүтээмжийн өсөлтөд хүрэх хүсэл эрмэлзэл, үр дүн, үйл ажиллагаа болон хүртээмжтэй байдлыг онцолдог. АББ нь бүтээмжийн өгөөжийг хуваарилах хөтөлбөрүүдээрээ дамжуулан бүтээмжийн өсөлтийг тэгш хуваарилахыг эрмэлздэг. Энэхүү арга хэмжээ нь бүтээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд ЖДҮ-дийн оролцоог хангаж, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжиж байгаа нь Алсын хараа 2025 хөтөлбөрийн зарчим болон туршлагатай нийцэж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top