БНСУ-д оршин суугаа хүүхдүүдэд төрөлх хэл, бичиг үсгээ сурч эзэмшихэд дэмжлэг үзүүлнэ

2024 оны 11 сарын 07

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв БНСУ-д оршин суугаа хүүхдүүдэд төрөлх хэл, бичиг үсгээ сурч эзэмшихэд дэмжлэг үзүүлж ажиллана.Өнөөдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Монгол Солонгос хэл бичиг, соёлын төв НҮТББ-ын удирдлагууд хамтран ажиллах гэрээ байгуулав.

Гэрээний дагуу хоёр тал Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6.1.2-т заасан “Хүүхэд төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг өвлөн эзэмших эрхийг хангах”-д чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх юм.БНСУ дахь Монгол Солонгос хэл бичиг, соёлын төв нь 2017 онд байгуулагдсан, монгол хэл, соёлын сургалт, монгол хэлний ярианы болон бичгийн дүрмийн сургалт, монгол бичгийн сургалт гэсэн үндсэн сургалтуудаас гадна хэл засал-ярианы, монгол хэлээр ном унших, морин хуур, монгол бүжиг, солонгос хэл, англи хэлний тусгай сургалтуудыг зохион байгуулдаг гэж БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс мэдээллээ.  
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top