Ихэнх нутгаар сэрүүснэ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 27

Ихэнх нутгаар өнөөдөр бороо орно. Харин маргаашнааснутгийн хойд хэсгээр, 29-д нутгийн зүүн хэсгээр, 30-д зүүн зүгийн нутгаар, 31-д баруун зүгийн нутгийн баруун хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орох бөгөөд борооны өмнө салхи түр зуур ширүүсэх аж. Энэ хугацаанд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хална. Харин усны түвшин олон жилийн дундчаас доогуур байгаа бөгөөд ирэх сард нийт нутгаар гол мөрний усны дундач түвшин тухайн сарын олон жилийн дундчаас мөн харьцангуй бага байх төлөвтэй байгаа аж. Түүнчлэн Монгол Алтайн нуруунаас эх авсан Ховд, Булган голын усны түвшин олон жилийн дундчийн орчим байх гэнэ. Гэхдээ энэ хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин өмнөх өдрийнхөөс огцом нэмэгдэж, үерийн түвшинд хүрч, цөөхөн хоногоор үерлэж болзошгүй бөгөөд түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр гуу жалгаар үер буух нөхцөл бүрдэх боломжтойг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас дуулгаж байна.

Эх сурвалж: Монголын мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top