Бүтээмжийн хувьсгалаас өндөр цалингийн тогтолцоо руу шилжинэ

4 цагийн өмнө

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Монголын бүтээмжийн төв" ТББ-ын удирдлагуудтай уулзаж, бүтээмжийн мастер төлөвлөгөө гаргах талаар санал солилцлоо.
 


Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны зорилтод “Бүтээмжийн хувьсгал” санаачилгыг бүх түвшинд өрнүүлж, ажилгүйдлийн түвшинг тууштай бууруулах бодлого баримталж, монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлэхээр тусгасан.Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Өнөөдөр манай улсад хөдөлмөрийн зах зээл дээр 30-40 мянган ажлын байрны сул орон тоо байдаг ч ажилгүйдэлтэй гэдэг парадокс үүссэн. Мөн цалин хөлс муу гэдэг ч хөдөлмөрийн бүтээмжийн асуудлыг төдийлөн ярьдаггүй. Тус байгууллагатай хамтран манай улсад бүтээн байгуулалт өрнөж буй гол салбарууд, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг хэдий хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх бүтээмжтэй холбоотой мастер төлөвлөгөө гаргахаар боллоо" гэж мэдэгдлээ. 

Монгол хүний бүтээмжийг сайжруулахтай холбоотой Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон гаднаас экспертүүдийг урьж туршлага судлах санал гаргав.Цаашдаа бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр Эдийн засаг, хөгжлийн яам, хувийн хэвшлийнхэнтэйгээ ойлголтоо нэг болгож, бүтээмжийн хувьсгалыг эхлүүлж, бүтээмж дагаж цалин өсдөг тогтолцоо руу шилжинэ гэж тэрбээр хэллээ.  
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top