Төрийн ордон руу явдаг автобусны чиглэлийг цуцалжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 11 сарын 08

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Төрийн ордонд ажилладаг 1400 албан хаагчийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг уриалж, дараах гурван чиглэлд автобус үйлчилж байсан юм. 

Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор үндсэн чиглэлүүдэд автобус нэмэх олон нийтийн санал хүсэлт ирэх болсон тул Засгийн газрын ордон руу явдаг АТ:1, АТ:2, АТ:3 чиглэлийг өнөөдрөөс буюу арваннэгдүгээр сарын 8-наас зогсоохоор боллоо гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. 

Төрийн ордон руу дараах гурван чиглэлийн автобусаар үйлчилж байсан юм.
 

  • АТ:1 “Засгийн газрын ордон - Гэрэлт хотхон - Зайсан” 
     
  • АТ:2 “Засгийн газрын ордон - Ривер гарден - Хан хилсс” 
     
  • АТ:3 “Засгийн газрын ордон - Энканто - Хүннү 2222 хороолол” 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top