Вашингтон АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын засаг захиргаа албан үүрэгтээ орохоос нь өмнө Украинд ойрын долоо хоногт зэвсэг нийлүүлнэ гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Сабрина Сингх мэдэгджээ.
Түүний мэдээлснээр, Украинд Пентагоны нөөцөөс дөрвөн тэрбум ам.доллар, Олон улсын хөгжлийн агентлагаар /USAID/ дамжуулан нэмж хоёр тэрбум ам.долларын тусламж үзүүлж магадгүй байна.
Жо Байдены засаг захиргаа бүрэн эрхийнх нь хугацаа дуусах хүртэл Украиныг дэмжих бодлогоо үргэлжлүүлсээр байна гэж Төрийн департаментын төлөөлөгч Мэттью Миллер энэ сарын 8-нд мэдэгдэж байсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
хүүгийнхээ зэвсгийн наймйааг санхүүжүүлэх л гэж