Явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна

2024 оны 11 сарын 08

Энэ онд 87 байршилд авто замын засвар, шинэчлэл хийхээс өнөөдрийн байдлаар 63 байршилд авто замын зорчих хэсэгт асфальт бетон хучилтыг бүрэн хийж дууссан. Нийт явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна.

Энэ талаар НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн П.Бержанаас тодрууллаа. Тэрбээр “Инженерийн шугам сүлжээ болон авто замын хашлага суурилуулах явцад эвдэрсэн явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна. Хамгийн сүүлд гэхэд Улаанхуарангийн авто замын засвар шинэчлэлтийн хүрээнд явган замын засварыг хийж дууслаа. Гэсэн ч зарим байршилд шугам хоолой зэрэг засварын ажлаас шалтгаалж явган замын ажил бага зэрэг удаашралтай байна. Тухайлбал, Олимпийн гудамжийн 2А магистрал шугамын ажлыг хийж байгаа учраас явган замын нөхөн сэргээлт удааширсан” хэмээлээ.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.39) 2024 оны 11 сарын 10

Явган хүний гөлгөр замаа яасан бэ гэмтлийн эмнэлэг зун нь скүүтр сурроныг бэртэл өвөл нь хальтиргааны гээд гэмтсэн хүнээ дийлэхээ болилоо

0  |  0
vvgdc(202.9.40.179) 2024 оны 11 сарын 08

Монголд төрийн ажил хужаа найруулг2р явдгийн хог шаарууд дотор орж эзлсн. Яаасн айхтар шаар вэ? дотор нь орж бгаад эзэрхэж эздиын гадуурхах санаатй яааж ийм бузар атгаг бодлого гаргаж чаддгийн. Бүх бузар ү/а бүлэглжж хийдг адгийн аргатй. Адгуус араатнлг шаарууд. Тахал

0  |  0
Top