ХЭН ЮУ ХЭЛЭВ I Тэр гишүүд төсөв хэлэлцэж байхад хаана байсан юм!

2024 оны 11 сарын 12

Энэ удаагийн “ХЭН ЮУ ХЭЛЭВ” буланд -ын гишүүн Ч.Лодойсамбуу, УИХ-ын гишүүн Б.Найдалаа, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын хэлсэн үгнээс онцолж байна.


УИХ-ын гишүүн Ч.ЛОДОЙСАМБУУ:

-Би Энхтүвшин нарын шаардлагыг бүрэн дэмжиж байна. Гэхдээ гарын үсэг зураагүй. Учир нь, сонгуулиас хойш таван сар өнгөрлөө. Хэзээ гишүүн болох гээд байгаа юм. Гишүүний ажлаа хэзээ хийж эхлэх юм. Гишүүний ажлаа хийгээгүй, ямар ч зарчмын зөрүүтэй санал оруулаагүй. Яг батлахын даваан дээр гарч ирээд төсвийг буцааж тат гэж улс төр хийдэг. Гэтэл гишүүд үндсэн ажлаа хийх ёстой. Тэр гишүүд төсөв хэлэлцэж байхад хаана байсан юм. Миний мэдэхийн тоотой хэдэн хүн л зарчмыг зөрүүтэй санал гаргаж байсан. Төсвийн бодлого болохгүй байна гэдгийг би хэлж л байсан. Парламентыг парламентаар нь байлгах хэрэгтэй. Санал нэг байгаа ч үйлдэл нь өөрөө буруу байна.

УИХ-ын гишүүн Б.НАЙДАЛАА:

-Шинэ парламентын анхны улсын төсөв. Улсын төсвийг боловсруулахад боодог, зохиодог, баталдаг, хэлэлцдэг, хянадаг процессыг УИХ болон Засгийн газрын түвшинд дахин засах шаардлага байна. Ирэх жилүүдийн төсөв дээр маргаан гарах ёсгүй. Төсвийг хэн боловсруулах ёстой юм бэ гэдэг бодлого нь эхлээд батлагдах ёстой.

Сангийн яам уу, Засгийн газар уу, Эдийн засаг, хөгжлийн яам уу гэдэг бодлого нь батлагдах ёстой. УИХ-ын Төсвийн тогтвортой байдлын зөвлөлтэй. Гэтэл энэ институцийг УИХ хангалтгүй ашиглаж байна. Бид УИХ-ын 2024-2028 онд ажиллах ажиллах стратеги төлөвлөгөөг батлахад санаагаа оруулсан байгаа.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Ирэх 2025 оны төсвөө баталчихаад, УИХ, ЗГ хамтарч Ажлын хэсэг гаргаж энэ ондоо төсвийн төслийн тодотгол хийхдээ тулбал Үндсэн хууль зөрчигдөнө. Төсвийг Засгийн газар л боловсруулж УИХ-д өргөн барьдаг Үндсэн хуультай. УИХ өөрөө Үндсэн хуулиа зөрчөөд Засгийн газарт Үндсэн хуулиар олгосон онцгой бүрэн эрх рүү ороод, урьдчилж УИХ-ын гишүүд төсвийн төсөл хийдэг, Ажлын хэсэг байгуулдаг Үндсэн хууль байхгүй.

Эрх мэдэл хуваарилах онол, зарчимд нийцэхгүй. Хэн боловсруулж өргөн барихыг Үндсэн хуульд хатуу заасан нь хариуцлагатай холбоотой. Их хурал өөрөө төсвийн төслийг боловсруулбал хэн хариуцлагыг нь үүрэх юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(139.5.216.92) 2024 оны 11 сарын 12

BOOBN XXNO80955877ANUSDI

0  |  0
Батаа(202.126.91.189) 2024 оны 11 сарын 12

Заваан юмнууд ... худлаа хууль ярьж хулгайн төсвөө чичирч батлуулчихаад

0  |  0
Top