Эрүүл мэндийн яамнаас Томуу, Томуу төст өвчний нөхцөл байдал ба авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр "Монгол Улсын нийгэм эдийн засагт жил бүр томуу, томуу төст өвчлөлийн дарамт ирж, сургууль, цэцэрлэгийг олон сараар хаах, иргэд эм, эмнэлгийн хэрэгслийг өндөр үнээр худалдан авч, хөдөлмөрийн бүтээмж зэргийг бууруулж байдаг. Энэхүү дарамтыг багасгах зорилгоор дэгдэлт эхэлхээс өмнө иргэдийн оролцоотойгоор томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, дэглэм сахих, хүндрэлээс сэргийлэх чиглэлд Эрүүл мэндийн яам ажиллаж байна.
Уг өвчний гол эрсдэл хавсарсан өвчтэй хүмүүст ноцтойгоор илэрдэг. Тухайлбал диабет өвчтэй хүмүүсийн эмнэлэгт хэвтэх эрсдэл гурав дахин өндөр, нас барах эрсдэл зургаа дахин өндөр байна. Мөн зүрх, судасны архаг өвчтэй хүмүүс томуугаар өвчилснөөс хойш долоо дахь хоног дээрээ зүрхний шигдээсийн улмаас амь насаа алдах эрсдэл өндөр байдаг" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )