Эрүүл мэндийн яамнаас Томуу, Томуу төст өвчний нөхцөл байдал ба авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Мэдээллийн үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Батцоож "Нийслэлийн хэмжээнд томуу төст өвчний тархалтын түвшин 44 дэх долоо хоногийн байдлаар идэвхжлийнхээ түвшинд байна. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 120 мянган үзлэг хийгдснээс томуу, томуу төст өвчтэй 6160 тохиолдол оношлогдсон буюу нийт үзлэгийн 5.1 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн 0.4 хувиар өссөн үзүүлэлт юм.
Нийт өвчлөгсдийн 19.3 хувь нь 0-1 насны хүүхдүүд эзэлж байгаа бол 23.8 хувийг 2-4 нас, 19.3 хувийг 5-9 нас, 20.4 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байна.
Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хүүхдэд зориулсан үндсэн 759 ор байдаг. Уг тоог үе шаттайгаар нэмэгдүүлж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн 9 дүүрэгт 1108 хүүхэд томуу, томуу төст өвчний оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )