2024 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн импортоор ирж байгаа автомашинуудад олгох улсын дугаарт хязгаар тогтоож, найман шалгуурт тэнцсэн тохиолдолд улсын дугаар олгоно гэдгийг албаныхан мэдэгдсэн.
Энэ шийдвэр иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буй болон импортын машинд Улаанбаатар хотын серитэй улсын дугаар олгохгүй байгаа асуудлаар зарим иргэд өнөөдөр /2024.11.12/ Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа талаар өглөө.
Нийслэл хотын удирдлагууд авто машинтай холбоотой, түгжрэлтэй холбоотой шийдвэр гаргаж байгаа ч асуудлыг шийдэж чадахгүй байна. Мөн иргэдийгээ ялгарвалан гадуурхаж байгаа учраас тус шийдвэрийг эсэргүүцэж, Үндсэн хуулийн цэцэд хандаж байна гэдгийг онцоллоо.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )