ХЭН ЮУ ХЭЛЭВ I Хот минийх, хотонд ороод хонь минийх гэгч боллоо

2024 оны 11 сарын 14

Энэ удаагийн “ХЭН ЮУ ХЭЛЭВ” буланд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарын хэлсэн үгээс онцолж байна.


Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Ази, Европын стратегийн уулзварт оршдог Монгол Улс энэхүү экспод идэвхтэй оролцсоноор хөрш орон БНХАУ төдийгүй бусад улстай эдийн засгийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх өргөн боломж нээсээр ирсэн. Асар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед Монгол Улсын Засгийн газар гурван гол шилжилт хийж, шинэ эдийн засгийн бүтцийг бүрдүүлэхийг зорьж байна. Монгол Улс дэд бүтэц, AI хиймэл оюун ухаанд түшиглэсэн дэвшилтэт технологи, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэл болгон зарлаж, ирээдүйд эдгээр чиглэлд төвлөрөн ажиллаж байна.

ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.БАТБААТАР:

-УИХ-ын 2024 оны сонгуульд Иргэний зориг, ногоон нам дөрвөн суудал авч, парламентад төлөөлөлтэй болсон. Хуульд зааснаар УИХ-ын сонгуульд нэг нам, эвслээс нэр дэвшигч 10 ба түүнээс дээш суудал авсан тохиолдолд УИХ-д бүлэг байгуулж ажиллах боломжтой. Тодруулж хэлбэл, ИЗНН нь парламентад дөрвөн суудал авсан тул бүлэг байгуулах боломжгүй байгаа юм. Гэвч тус намын удирдлага УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд бүлэг байгуулах босгыг бууруулах шаардлага тавьж эхэлсэн нь хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгч болж хувираад байна.

УИХ-ын гишүүн М.БАДАМСҮРЭН:

-Бид алдааг давтаж болохгүй. “Оюутолгой”-н гэрээг Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн Дубайд очоод байгуулчихсан. Үүнээс болж Монгол Улсад ноцтой, хүнд байдал үүссэн. Үүнийг залруулахын тулд ямар их хүч хөдөлмөр, цаг хугацаа, ямар их боломжийг алдсан бэ гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Тиймээс энэ цацраг идэвхт уран гээд цөмийн том ордуудын асуудал УИХ-ын хяналт, Засгийн газрын хяналтаас гадуур хол яваад байх хэрэг үү.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
пп(66.181.179.62) 2024 оны 11 сарын 14

энэ батбаатар чааваас гишүүн болсон пайнагаасаа нэг л гарч өгөргүй бнаа. хоолой нь сааралтаад юу ч яриад бгаан

0  |  0
Зараа(202.55.188.84) 2024 оны 11 сарын 14

хэзээний ч билээ сонгуулийн сурталчилгаагаар” намайг батын батбаатар ингэдэг...” гээд л хэлээ хазаад ярихчаан алддаг байснаа бодвол суга өссөн байна шүү...

0  |  0
Зочин(66.181.161.211) 2024 оны 11 сарын 14

Хэн хэнийх нь үг хэнээрхлээс цааш хэтэрсэнгүй

0  |  0
S(139.5.217.112) 2024 оны 11 сарын 14

ANUSDI80955877

0  |  0
zochin(103.212.116.98) 2024 оны 11 сарын 14

ene neg turd tuy ch khereggui durak duugui bai

0  |  0
Top