Ерөнхий нарийн бичгийн дарга нарын семинар боллоо

2024 оны 11 сарын 14

МҮОХ-ны Гишүүн спорт холбоодын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын семинар өнөөдөр /2024.11.14/ Олимпик хауст боллоо.Семинарт 40 гаруй холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нар хамрагдаж, спорт дахь аюулгүй байдал, тамирчин хамгаалал, спортын менежментийн түргэвчилсэн сургалтын мэдээлэл, Клубийн менежмент, цахим бүртгэлийн систем, Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ эв санааны нэгдлийн 2025-2028 оны төлөвлөгөө, мэдээлэл зэрэг сэдвүүдээр хэлэлцэв.

Семинарт МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг,  тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцож спорт холбоодын үйл ажиллагааг түлхүү дэмжин ажиллахаа илэрхийллээ.Түүнчлэн МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг баг тамирчид, спорт холбоодод чиглэсэн олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхэд нээлттэй байгааг онцлов.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.109.2.132) 2024 оны 11 сарын 14

ene Э.Бадар-Ууган nom unchij chaddag yum u ⁉️ gariin usgeel zurj chadah baih uur ene uhanaas yum garah u bolovsrolgui zolbin\nband bgaa thagt naad Mongol sport hugjuhgui zailuulj uzeech uchnuun chadvartai bolovsroltoi zaluus zunduu baihad harin ard tumen nii tatvar buruu ulsaar udirduulj thag aldaj thag nuhthuuh yumda

0  |  0
Top