Голландын Амстердам хотноо энэ сарын 13-24-ний өдөр болсон олон улсын математикийн олимпиадад монгол хүүхдүүд амжилттай оролцлоо. Б.Батхуяг, Б.Төгөлдөр нар хүрэл медаль хүртэж, Б.Бат-Од, О.Бямбадорж, Ч.Золбоо нар шагналт байрт шалгарчээ. Эдгээр таван хүүхдийн хоёр нь “Олонлог” төв сургуулийн сурагчид юм. Нийт 105 орон оролцсон уг олимпиадын чансааны жагсаалтад Монголын баг 54 дүгээр байрт орсон байна.
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл ( 0 )