Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн уулзалт боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Монгол Улсад виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлж холбогдох журам, зааврыг баталж, үр дүнтэй хяналт, зохицуулалтын орчинг бүрдүүлж, ФАТФ-ын Техникийн зөвлөмж 15 (Шинэ технологи)-ийг хангаж ажиллаж байна. 

Виртуал хөрөнгийн салбарын зохицуулалт Монгол Улсад төдийгүй дэлхий даяар шинэлэг хэвээр байгаа ба техник технологийн хурдацтай шинэчлэлийг дагаж, шинэ сорилтууд учирсаар байна. Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо виртуал хөрөнгийн салбарын оролцогчдын үйл ажиллагааг дэмжих, тус зах зээл дэх хууль бус хөрөнгийн урсгалд хяналт тавих, илрүүлэх чиглэлээр төрийн холбогдох эрх бүхий байгууллагууд, виртуал хөрөнгийн салбарын оролцогчид, арилжааны банкууд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар уулзалт зохион байгуулж, P2P үйлчилгээтэй холбоотой эрсдэлийг бууруулах чиглэлээр нээлттэй хэлэлцлээ.

Энэ үеэр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр зах зээлд тулгарч буй эрсдэлүүдийн талаар оролцогч талууд нэгдсэн ойлголт авч, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр цаашид хийгдэх арга хэмжээг тодорхойлов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top