НИТХ-ын ээлжит бус II хуралдаан өнгөрсөн баасан гарагт боллоо.
Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин танилцуулснаар хуралдаан эхлэв. Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг усан халаалтын зуух, бага оврын халаалтын зуух, дулааны цахилгаан станцын үндсэн сан зэрэг бусад хүчин зүйл бүрдүүлдэг байна.
Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн тайлангаас үзвэл 2020 оноос хойш гэр хороололд амьдардаг айл өрх 50.2 хувиас 44 хувь болж буурчээ. Гэсэн ч агаарын бохирдлыг бүрдүүлэгч азотын давхар ислийн 28.2 хувийг гэр хороолол, 63.2 хувийг автомашинаас ялгарах утаа бүрэлдүүлж байна. Үүнээс үзвэл агаарын бохирдлын багагүй хувийг автомашинаас ялгарах утаа бүрдүүлдэг. Тодруулбал, нийслэлийн нутаг дэвсгэр дээрх 712 мянга 992 бүртгэлтэй автомашины 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай бөгөөд автомашин 0-5 км/цаг хурдтай явахад ялгарах хорт бодисын хэмжээ нь энгийн үеэс 2-3 дахин ихэсдэг гэдгийг танилцуулгад онцоллоо.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр богино хугацаанд дараах төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Үүнд,
• Сэлбэ, Баянхошуу дэд төвийн 20 мянган айлын орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлт, эрчим хүч, дулааны эх үүсвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх,
• Гэр хорооллын айл өрхийн дулаан хангамжийг төвлөрсөн дулаан, хий, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан зэрэг бусад эх үүсвэрт үе шаттай шилжүүлэх, уурын болон усан халаалтын зуухыг бусад эх үүсвэрт холбох,
• Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологид шинэчлэлт хийх,
• Дулаалгын төслүүдэд иргэд, олон нийтийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх,
• Дотоод орчны бохирдлыг бууруулах,
• Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй бохирдлын хэмжээг бууруулах,
• Агаар болон чанарын хяналт, шинжилгээний чадавхыг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй!
Энэ оны 11 дүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159 мянга 38 тээврийн хэрэгсэл байна. Үүний 99 мянга 229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408 мянга 684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231 мянга 397 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах ажлын хүрээнд энэ сарын 1-нээс эхлэн техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлалаа. Тодруулбал, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн
• 3.7 зүйлд Жолоочид дараах зүйлийг хориглоно: Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох;
• 27.2.Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлага хангаагүй буюу энэ дүрмийн дөрөвдүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, эсвэл зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй, мөн энэ дүрмийн гуравдугаар хавсралтад заасан шаардлагын дагуу зохих таних тэмдгийг байрлуулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэж заасан байдаг.
Түүнчлэн, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 355 мянга 300 тээврийн хэрэгсэл бий гэсэн тооцоо гарчээ. Энэ нийт тээврийн хэрэгслийн 40 гаруй хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд хөдөлгөөнд оролцож буй гурван машин тутмын нэг нь торгуулиа төлөөгүй гэсэн үг. Оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол түгжрэлийн урт 97.3 км хүрсэн. 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт хүн ам хоёр сая хүрэх тооцоолол бий. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд таван км/цаг хүрч, түгжрэлийн урт 200 км хүрэх эрсдэл үүсээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 3 )
Хотын даргаас асууя Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс 1000аад айлын газар чөлөөлсөн яндан нь хэвээр үлдсэн үү яагаад ядаж тэр хавийн утаа жоохон ч гэсэн багасаагүй юм бээ нямбаатарах
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00