ХЭН ЮУ ХЭЛЭВ | Монголын уяачид шинэ цагийн адуу бий болгож, уралдаж эхэлсэн

Энэ дугаарын “Хэн юу хэлэв” буланд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, Ерөнхий сайд асан М.Энхболд нарын үгийг онцоллоо.


УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан:

-Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд төсвийн жилд төсвийн төслийг нэг удаа өргөн барьдаг хуулийн цаглавартай байсан. МАН-ын бүлгээс өргөн барьсан хуулийн төсөл нь төсвийн цаглавар, түүнийг хэлэлцэх дэгийг зохицуулах суурь хуулийн төсөл юм. Энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж баталсны үндсэн дээр 2025 оны төсвийг өргөн барих эрх зүйн боломж бүрдэнэ. Хуулийн төсөлд УИХ төсвийн төслийг дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн батална гэж заасан. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сард багтаана гэсэн үг.

 

 

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал:

-Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарыг батламжилснаар ажилдаа орлоо. Харамсалтай нь, нэг хүний саналын зөрүүнээс үүдэлтэйгээр хууль зөрчих гэсэн үйлдэл гарч байна. Тухайлбал, орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд МАН-аас нэр дэвшигчид хуулийн хугацаандаа бүртгүүлээгүйгээс  бүгдээрээ нэр дэвших эрхгүй болсон ч шүүхийн шийдвэр нь тэдний талд гарсан. Ингэснээр Ардын намаас нэр дэвшигчид 21, Ардчилсан намаас нэр дэвшигчид 20 суудал авсан. Тэд өнөөдөр хууль зөрчдөг хэвээрээ байна.

 

 

Ерөнхий сайд асан М.Энхболд:

-Монголын уяачид адууныхаа цусыг сайжруулахаар шинэ цагийн адуу бий болгож уралдаж эхэлсэн. Монгол адуу уях, сонгодог хэлбэрээр адуу уралдуулах аль аль нь уяач, унаач хүүхдийн ур чадварыг шаарддаг. Үүнийг амжилтад тооцож байгаад больсон. Дэлхий нийтээр сонгодог хурдан морины уралдаан руу анхаарч байгаа учраас уламжлалт уралдаанаас гадна сонгодог морин тойруулгат уралдааныг хөгжүүлэхэд анхаарах ёстой. Мэдээж унаач хүүхдүүдийн аюулгүй байдал чухал. Энэ асуудалд анхаарна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн 1(66.181.184.210) 4 цагийн өмнө

Хуулиа гууль болгодог УИХ-аар яах юм бэ? Хэнийг хуурч хэнээр тоглож байгаа юм бэ? Хуулиудыг хараад байхад ихэнх нь удирдах түвшиний оролцоо, тэдний эрх үүрэг, ёс зүйн хэм хэмжээг тодорхой заасан байдаг. Амьдрал дээр бол зарим нь өөрсдөө зөрчил гаргадаг, доод тушаалын хүмүүстээ нөлөөлж чаддаггүй, үлгэр дууриал муутай юмнууд л харагдах юм.

0  |  0
Х(66.181.191.185) 16 цагийн өмнө

Хүүрдээр наадахаа боль..өөрсдөө унааарай

0  |  0
zochin(76.157.240.254) 17 цагийн өмнө

Ene humuus.bas uyachid uu

0  |  0
Top