Авлигатай тэмцэх газраас Нийгмийн даатгалын сангийн 170 тэрбум төгрөгийн авлагын хэргийг шалгахаар болсон гэх мэдээлэл гарлаа. Нийгмийн даатгалын сан 160 гаруй тэрбум төгрөгийн алдагдалд орох бодит эрсдэл нүүрлээд байгааг салбарын сайд өмнө нь мэдээлж байсан юм. Учир нь "Капитал" банкнаас 68.2 тэрбум төгрөг, "Чингис хаан" банкнаас 100 орчим тэрбум төгрөгийн авлага барагдуулна гэдгийг Монголын төр олон жил ярьж ирсэн. Харамсалтай нь аман яриа төдий явсаар ирсэн бөгөөд ямар нэгэн шийдэл гараагүй. Хохирлыг огт барагдуулаагүй.
Тэгвэл дээрх асуудлаар прокурорт гомдол гаргаж, прокурорын байгууллагаас гомдлыг хянаад, Авлигатай тэмцэх газар руу шилжүүлсэн мэдээлэл байна.
Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас тодруулахад "Би салбарын сайдын ажлыг хүлээн авч, Нийгмийн даатгалын үндэсний хорооны дарга болсон. Бид нэгдүгээрт мэргэжлийн хороог байгуулсан. Хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлийн есөн зөвлөх ажиллаж байгаа. Эдгээр мэргэжилтнүүд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг ямар хэлбэрээр байршуулбал үр өгөөжтэй, эрсдэлгүй байх вэ гэдэг шийдлийг Нийгмийн даатгалын үндэсний хороодод зөвлөдөг. Үүнд тулгуурлаж бид шийдвэрээ гаргадаг. Хоёрдугаарт, Олон нийтийн хяналтын зөвлөлийг байгуулсан.
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө өнөөдөр аль банкинд ямар хүүтэй хадгалагдаж байгаа нь нээлттэй байдаггүй байсан бол өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын вэб сайт руу ороход энэ бүх мэдээлэл ил тод болсон.
Гуравдугаарт, "Капитал" банк болон "Чингис хаан" банкинд эрсдэл үүссэн 160 тэрбум төгрөгийн асуудал бий. Бид мэргэжлийн хуульчдыг авч ажиллуулж, прокурорт анх удаа гомдол гаргаад явж байна. Прокурор энэ гомдлыг хянаад, Авлигатай тэмцэх газар руу шилжүүлсэн байна билээ. Авлигатай тэмцэх газраас шинээр хэрэг нээж, Нийгмийн даатгалын сан дээр үүсгэж буй эрсдэлтэй шийдвэрийг гаргасан албан тушаалтнуудыг шалгахаар болсон гэсэн хариу өгсөн. Энэ асуудал ойрын хугацаанд шийдэгдэх болов уу гэж харж байна" гэсэн юм.
Нэхэн сануулахад, “Капитал” банк нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн 100 хувь эзэмшлийнх. Тухайн үед ХОМ-тээ Капитал банкны 99.97 хувийг эзэмшдэг гэж мэдүүлсэн байдаг. Банк дампуурсан болон бусад асуудлаар тэрбээр “Улс төрийн нөхцөл байдалд орсон” гэдгээс өөр үг ам ангайгаагүй. Өөрөө болон нөхөр нь богино хугацаанд Хорих 461 дүгээр ангид саатуулагдаад гарцгаасан.
Тэгвэл НХХ-ийн сайдаар ажиллаж байсан С.Эрдэнэ НДС-ийн мөнгийг тус банк руу байршуулах шийдвэр гаргасан. Гэтэл Б.Ундармаа банкаа дампууруулж “завшсан” гэх мэдээллүүд хэвлэлээр гарч, хууль шүүхийн байгууллагууд шалгаж, хариуцлага тооцоод явсан байдаг. Гэвч хохирол төлөгдөөгүй. С.Эрдэнэ хэлэхдээ “Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үүсгэсэн хоёр зохиомол хэргээр дөрвөн жилийн хугацаанд шалгаж байгаа. Би 2016 оны наймдугаар сард Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын ажлаа хүлээлгэн өгсөн. Тэр үед ямар ч банкинд эрсдэл үүсээгүй, Нийгмийн даатгалын санд хохирол учраагүй, ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн үед аудит, хууль хяналтын байгууллагаас шалгалт хийж, бүх ажлаа хүлээлгэж өгсөн. Гурван жилийн дараа 2019 онд "Капитал" банк дампуурахад дансанд нь 230 хэдэн тэрбум төгрөг байсан юм гэнэ билээ. Тэрний 134 тэрбум нь Эрүүл мэндийн даатгалын сангийнх, 104 тэрбум төгрөг нь нийгмийн даатгалын байгууллагын мөнгө байсан. Ажлаа хүлээлгэн өгснөөс хойшх гурван жилийн дараа "Капитал" банкинд байсан мөнгө надад ямар хамаатай юм бэ. Намайг анхнаасаа "Капитал" банкинд их хэмжээний мөнгө байршуулах ажиллагааг эхлүүлсэн гэсэн. Тийм юм гэж байхгүй. Надаас өмнө нь ч банкинд мөнгө байршуулж л байсан” гэдэг. Ийнхүү хариуцлага, төлбөр ярихаар бүгд энхийн цагаан тагтаа болж уснаас хуурай гардаг. Одоо АТГ-аас албан тушаалын хэрэгтнүүдийг шалгаж байгаа юм бол ямар шийдвэр гаргахыг харах л үлдлээ. Олон жил дамнасан ч огт шийдэгдээгүй НДС-г цөлмөсөн хэрэгт хэн буруутан болох бол?
Ч.Зотол
Сэтгэгдэл ( 14 )
Наад С.Эрдэнэ гэдэг ГАХАЙ ЧИНЬ төрөөс төрсөн тэрбумтан сайн шалгаж ХУУЛЬ БУСААР ОЛСОН ОРЛОГО, БАРЬСАН ОБЪЕКТУУДЫГ НЬ ХУРААЖ ЯЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭ ӨГӨХ НЬ ЗҮЙД НИЙЦНЭ. \nЭРДЭНЭ ШИГ ХӨРӨНГӨЖСӨН ОЛОН ХУЛГАЙЧИЙН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ.
Нэр зарла
Хэн НД-ын дарга байхад хэдэн төгрөг алга болсон нь хар дээр цагаанаар байдаг юм байгаа биз дээ. Тэр даргын хөрөнгийг хамаатан садан, найз нөхдийнх нь хөрөнгөтэй хураагаад улсыг хохиролгүй болго.
Эко нямдаваа барилга ндс мөнгө байж болжшгүй буджаргалын үнэтэй брёнд гутал цүнх капитал банкны зээлийн хувцас....барилгын компани дампуураад бхад эднийх үлдээд бгаа.....ямар зээлээр босоод бна
Тэр жил оныг санахгүй байна С Эрдэнэ эрх мэдэлтэй байх үед БЗД-ийн 16-р хорооны ахмадууд бид тэтгэвэрээ Төрийн банкнаас авч байх үед тэтгэврийг гэнэт Капитал банк руу шилжүүлж тэтгэвэрээ авах гэж 2 жил чирэгдэл болж билээ. Дараа нь дахин Төрийн банкнаас тэтгэвэр авдаг болсон. Энэ мэт банк хооронд гүйлгээний будлиан хийж банк дампууруулан мөнгө завшдаг арга эрх мэдэлтнүүдэд байдаг гэж хардаж байна. Нийгмийн даатгалын мөнгө ч ийнхүү зувчуулах замаар алга болсон доо. АТГ одоо шалгах гэж буй нь их л оройтжээ. Энэ сэдвээр ярьж бичээд 10 шахам жил болж байхад яагаад шалгадаггүй юм.
Hurungu oruultin bank geed busad bank uud yassan be
НДС-гийн хөрөнгө, мөнгөний асуудал бол С.Эрдэнэтэй холбоотой. Сайн шалгах хэрэгтэй.
Намгийн хар бах мэлхий Эрдэнэ хулгайчийг одоо шоронд суулгаж бүх хөрөнгийн хураах харнгтэй
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Энэ мөнгө идэх арга нилээд эртнээс эхтэй шүү. 1998 онд л тухайн үеийн ХОТШ банкинд байршуулсан 4,3 тэрбум төгрөгөө авч чадалгүй байсаар 2000 он гаргасан юм даг. Мөнгө зөвхөн цаасан дээр л байдаг авах гэхээр байдаггүй. Элдэв сангууд бол мөнгө идэх нэг гол эх үүсвэр байсаар ирсэн. Эхнээс нь хөөвөл олон хулгай илэрнэ дээ. Германий Засгийн Газраас ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор өгсөн 10 сая доллар ямар хүнд хэрхэн очсон нь тодорхойгүй байсаар замхарсан баримт байдаг.
Авлига аваад л муу банканд мөнгийг нь хийж байгаа шүү дээ. Энэ бол маш том хулгай луйвар шүү
АТГ ч оройтож хөдлөж байна даа. Ийм хүнд бөгстөй ажил явахгүй шүү...