ЭМЯ | Хэвтэн эмчлүүлэгсдийн 32 хувь нь амьсгалын замын ЦОЧМОГ хүнд халдвартай байна

Ж.Сондор | Zindaa.mn
20 цагийн өмнө

 

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал болон түүнд нөлөөлж буй агаарын бохирдлын асуудлаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр олон нийтэд мэдээлэл өглөө. 

Мэдээллийн үеэр "Өнгөрсөн долоо хоногт амбулатороор нийт 277.320 хүн үйлчлүүлснээс 21.3677 буюу 7.7 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой байжээ. Эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдэд 9643 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3087 нь буюу 32 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 орчим хувиар ихэссэн үзүүлэлт юм. 

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 47.1 хувь нь, амьсгалын замын цочмог хүнд халдварын 72 хувийг 5 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Дээрх мэдээллийг өмнөх долоо хоногтой харьцуулж үзэхэд 8.5 хувиар ихэссэн үзүүлэлт гарсныг анхааруулж байна.

Томуугийн вирус 12-р сарын сүүлээс эхлэн хоёрдугаар сар хүртэл томуугийн вирус нь өвчлөлийн гол шалтгаан болж хүндрэл өгдөг. Иймд эрсдэлт бүлгийн хүмүүс өрхийн эмнэлгүүдээр дамжуулан одоо ч гэсэн томуугийн вакцин хийлгэх боломжтой" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top