"Хөл хорио тогтоох нөхцөл байдал үүсээгүй"

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 12 сарын 13

 

Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан эцэг, эхчүүдийн зүгээс сурагчдын амралтыг өөрчлөх, хөл хорио тогтоох санал гаргаад буй. Үүнд Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан зөвлөх О.Цэцэгбал дараах тайлбарыг өгчээ. 

О.Цэцэгбал: Томуу, томуу төст өвчний тархалтын үед хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой авах арга хэмжээг Эрүүл мэндийн яамны тандалт, судалгаанд үндэслэн шийдвэрлэдэг. “Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээ”-гээр улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байгаа буюу сурагчдын амралтыг өөрчлөх, хөл хорио тогтоох нөхцөл байдал үүсээгүй байна.

2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг улирлын онцлог, эрүүл мэндийн байгууллагын судалгаа, томуу, томуу төст өвчний тархалт, нөхцөл байдалд үндэслэн баталсан. Иймд Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хуулийн 5 дугаар зүйлд заасан "Сургалтын цаг, хичээллэх хугацаа"-ны дагуу батлагдсан бүтцийг дагаж мөрдөнө.

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top