Цэргийн тусламжийн ээлжит багцыг Украинд олгохоор болжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
19 цагийн өмнө

АНУ-ын засаг захиргаа Украинд 500 сая ам.долларын үнийн дүн бүхий цэргийн тусламжийн ээлжит багцыг олгож байгаа бөгөөд түүнд галт хэрэгсэл, хуягт машинууд, цацраг идэвхт, хими болон биологийн хордолтоос хамгаалах хэрэгслүүд багтаж байгаа гэж пүрэв гарагт тараасан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн есдүгээр сарын 26-нд зарласан цэргийн тусламжийг идэвхжүүлэх ажиллагааны хүрээнд АНУ Украинд яаралтай хэрэгцээтэй байгаа зэвсэг, тоног төхөөрөмжүүдийг олгохоор болсон нь энэ юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хэлснээр, энэхүү багцад HIMARS пуужин харвах тийрэлтэт системийн галт хэрэгсэл, 155 мм болон 105 мм-ийн их бууны сум, HARM пуужин, нисэгчгүй нисэх онгоц, хуягт тээвэрлэгч, танк эсэргүүцэгч пуужингууд багтсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top