17 жилийн өмнө үйлдэгдсэн хэргийн сэжигтэнг СААТУУЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
9 цагийн өмнө

 

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээллийг хүргэлээ. 

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч долоо хоногт 39.200 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 151 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл5

- Хүний амь насыг хохироосон 5,

- Бусдын биед халдаж, хохирол учруулсан 67

- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3,

- Өмчлөх эрхийн эсрэг 52,

- Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 1,

- Хүрээлэн байгаа орчны эсрэг 2,

- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 17, бусад төрөлд хамаарах 4 гэмт хэрэг байна.

Тухайлбал, "2007 оны тавдугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцын хойд жалганд эрэгтэй хүний цогцос шатсан байдалтай олдсон” гэх хэрэгт Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, дээрх хэргийг “Т” гэгч нь үйлдсэн болохыг 17 жилийн дараа нөхөн илрүүлжээ.

Сэжигтэн этгээд “Т”-г энэ оны 12-р сард яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шалгалтын ажиллагааг Өвөрхангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн явуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top