Хорт хавдраар өвчлөгсдийн 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддог

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 12 сарын 17

 

Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн орчим барьж 4-5 жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 95 мянган м.кв талбай бүхий энэ төвийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг 2025 оны улсын төсөвт тусгажээ. Манай улсад хорт хавдрын өвчлөл, нас баралт, тусламж, үйлчилгээний чанар тулгамдсан асуудал болоод байгаа.

Хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралттай харьцуулахад дэлхийд 17 хувьтай байхад манайд 24 хувьтай төдийгүй, хорт хавдраар өвдсөн иргэдийн 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогдож байна. Цаашид иргэдийг эрт илрүүлэгт хамруулах, иргэд амьдарч байгаа бүс нутагтаа эмнэлгийн тусламж, үйлчилгээ авдаг болох, хавдраас шалтгаалсан нас баралтыг бууруулах нь чухал гэж үздэг.

Энэ үүднээс аймгуудад хавдрын тусламж, үйлчилгээг сайжруулахын тулд эмнэлгүүдийг техник, тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгийг ч орон нутгийн төсөвт тусгажээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тайлбар(66.181.189.164) 2025 оны 03 сарын 13

Агаар хөрс ус импортын хоол хүнс хавдар болсон

1  |  0
Мэдлэг чадвар нойл(202.9.47.47) 2025 оны 03 сарын 13

Монгол эмч нар эртхэн илрүүлж чаддаггүй. Зүгээр гэж гаргаад л дараа нь . . .

1  |  0
Иргэн(202.126.89.133) 2025 оны 03 сарын 13

ХАВДАРЫН ЭМНЭЛЭГ ХЭРЭГГҮЙ ТА НАР ҮХ ГЭЭД ЯВЖ БСАН САЙД МААНЬ УХААН ОРЖЭЭ

2  |  0
Close menu