“Миний сүлжээ” дэлгүүрт шалгалт хийнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 27

"Миний сүлжээ” дэлгүүрийн талаар иргэдээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гомдол иржээ. Тодруулбал, тухайн дэлгүүр килограммаар зардаг бүтээгдэхүүнээ граммаар дутуу худалдаалдаг гэж иргэд гомдоллосон байна. Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус дэлгүүрт шалгалт хийхээр болжээ. Энэ талаар "Миний сүлжээ” дэлгүүрийн захирал н.Цэцэгхэнтэй холбогдож тодруулахад, тэрбээр "Надад тийм мэдээлэл ирээгүй байна. Гэхдээ ганц, хоёр дэлгүүрийн худалдагчийн хайнга байдлаас тийм асуудал гарсан байхыг үгүйсгэхгүй" гэсэн хариулт өгсөн юм.

Эх сурвалж: Монголын мэдээ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top