Автобусанд 1000 төгрөгөөр зорчих тогтоол ирэх сарын 1-нээс хэрэгжинэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 12 сарын 24

НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлт оруулсныг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлнэ.

Иргэд автобусаар зорчихдоо 500 төгрөг төлж, 30 минутын дотор дамжин суухдаа төлбөр төлөхгүй зохицуулалт үйлчилж байгаа тул 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд 1000 төгрөг төлж, өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчих юм.

Хэрэв дөрвөөс дээш удаа зорчихоор бол мөн 1000 төгрөг нэмж төлнө. Түүнчлэн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих заалт хүчингүй болсон тул мөн 1000 төгрөг төлж зорчих юм. Харин ахмадууд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчих бол хүүхдүүд 200 төгрөгөөр зорчсон хэвээр байх юм.

Энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал “Нийтийн тээврийн үйлчилгээний тарифыг 500 төгрөг байхаар 2014 онд тогтоож байсан. Үүнийг 10 жилийн дараа 1000 төгрөг болгох зохицуулалт хэрэгжих гэж байна. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар смарт карт унших төхөөрөмж болон бүх төрлийн арилжааны банкны карт унших төхөөрөмжүүд ажиллаж байгаа. Цаашлаад Qpay, SocialPay болон бусад цахим төлбөрийн хэрэгслүүд ашиглах боломжийг бүрдүүлж байна. 2021 оны судалгаагаар нийтийн тээврээр нэг зорчигч тээвэрлэх зардлын үнэ 1300 төгрөг хэмээсэн байдаг. Нийтийн тээврийн үйлчилгээний зардлын зөрүүг ойртуулах үүднээс НИТХ-аас гаргасан тогтоолыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэв.

Ташрамд, автобусны үнийн тарифыг 2014 онд шинэчилснээс хойш өөрчлөлт оруулаагүй юм. Улмаар нийслэлийн төсвөөс автобус компаниудад жилд 350 тэрбум төгрөгийн татаас өгч, иргэдийг 500 төгрөгөөр зорчуулж байсан юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.101) 2025 оны 03 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  0

зочин(202.21.99.52) 2025 оны 03 сарын 13

автобусаа хангалттай явуулж чадахгүй байж юун үнэ нэмэх гэж

1  |  0
Зочин(59.153.113.245) 2025 оны 03 сарын 13

Чанарын тиймч их өөрчлөлт гарахгүй өдөрт 4суудагт нь ашигтай нэг удаа суудаг нь монжуулна

1  |  0
Зочин(66.181.180.35) 2025 оны 03 сарын 13

Зөв Зөв Улсын төсөв элдэв хөнгөлөлт хязгаарлалтыг дийлэхээ байлаа Бизнэс дэмжих үүгээрээ улс орноо хөгжүүлэх аливаа асуудал зогсонг царцанг байдалд орлоо

2  |  0
Top