“Нью-Йорк Таймс” цаатнуудын эмч Г.Шүрэнцэцэгийг онцолжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
14 цагийн өмнө

"Нью-Йорк Таймс” 2024 оны онцлох үйл явдлыг харуулсан найман шилдэг зургийнхаа нэгээр Монголын зүүн тайгад ажилладаг Г.Шүрэнцэцэг эмчийн гэрэл зургийг онцолжээ.

Зургийн тайлбар: Монгол Улсын Зүүн Тайга, 2024 оны тавдугаар сарын 30. Ганболдын Шүрэнцэцэг эмч хаа сайгүй бэлчиж идээшилдэг цаа бугаа дагаж амьдардаг цаатнуудаа эмчлэхээр явж байна. Тэдэнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхийн тулд хэдэн цагаар явдаг төдийгүй морь олдохгүй бол цаа бугаа унадаг.

Эх сурвалж: nytimes

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top