Бөөр алаг дэлхий эргэдгээрээ эргэсээр, хөх Монголын нутагт дөрвөн улирал ээлжилсээр, хүн төрөлхтөн нэгэн оныг үдэж, шинэ оноо угтан авлаа.
2024 он саяхан л бидэнд шинэ бүхнийг авчирч өгч байсан бол өдгөө сургамж ухаарал, арвин их туршлага хуримтлуулж өгөөд буцлаа.
Баяр жаргалтай, бас жаахан гунигтай, элдэв учрал, гэнэтийн мэдээллүүдтэй, эдийн засгийн өсөлт, шинжлэх ухааны нээлт, өдөр бүхэн өөр мэдээ дуулгаж, биднийг хөгжөөж, бас гайхшруулж байсан хуучин он минь баяртай.
Ирж, буцахын энэ зөргөөр хаяанд айлссан 2025 он минь өөдрөг бөгөөд шинэ бүхний эхлэл байж, ололт амжилтаар буухиалах болтугай.
Сэтгэгдэл ( 0 )