Швед улсад хүн амины хэрэгт холбогдсон манай улсын иргэн Б-гийн хэрэг өчигдөр мөрдөн байцаалтын шатнаас прокурорт шилжжээ. Тус улсын хууль хяналтын байгууллага манай Консулын албаны хүмүүстэй холбогдож, ирэх наймдугаар сард болох иргэн Б-гийн шүүх хурал хүртэл сэжигтний мэдээллийг олон нийтэд цацахгүй гэсэн байр сууриндаа хэвээр үлдсэн байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн Б нь хохирогч Д-г хутгалсан нь аргагүй хамгаалалт байсан гэнэ. Учир нь Б-г хэсэг залуус бүлэглэн халдсанаас мэс хэрэглэх шалтгаан болсон аж. Ямартай ч ирэх наймдугаар сард болох шүүх хурал хүртэл сэжигтэн Б-гийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй гэдгийг албаны хүн ярьлаа. Мөн үүнээс гадна Болгар улсад манай улсын иргэн хүн амины хэрэгт холбогдсон байж болзошгүй талаар Консулын газраас тодруулахад “Одоогоор баталгаагүй мэдээлэл. Хэрэв тийм хэрэг гарсан бол Болгар улсын Консулын газар манайд 48-72 цагийн дотор мэдээлэл илгээх ёстой байдаг” гэсэн юм.
Эх сурвалж: Нийгмийн толь сонин
Сэтгэгдэл ( 0 )