Монгол аялгуу дундад улсынхны гар утсанд жингэнэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 27

Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн эрхийг хамгаалах нийгэмлэг, БНХАУ-ын үүрэн холбооны "Чен Фа" компанитай хамтран ажиллахаар болжээ. Тус үүрэн холбооны оператор Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг гар утасны хонхонд ашиглах санал тавьсан аж. Өчигдөр тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Энхцэцэг гэрээнд гарын үсэг зурсан байна. Тун удахгүй хөгжмийн зохиолч Б.Шаравын "Сэтгэлийн эгшиг", Н.Жанцанноровын "Найман шарга" зэрэг бидний аялах, сонсох дуртай дуу дундад улсынхны утсанд жингэнэн дуугарах нь ээ.

Эх сурвалж: Нийслэл таймс сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top