2024 онд өглөг үүсгэсэн зарим тэтгэмжийг энэ сард бүрэн олгоно

З.Тэмлүүн | Zindaa.mn
5 цагийн өмнө

Ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг 2025 оны нэгдүгээр сард багтаан, бүрэн олгохооо болжээ. 

Ажил олгогч, ажилтан ажилгүйдлийн даатгалын санд 0.7 (0.5;0.2) хувийн шимтгэл төлдөг. Энэ дагуу Ажилгүйдлийн даатгалын сангаас 2024 онд ажилгүй болсон 30.8 мянган даатгуулагчид 137 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон байна. 

Даатгуулагч нийт 24 сар, үүнээс сүүлийн 9 сард тасралтгүй ажилгүйдлийн даатгалд хамрагдсан бол тэтгэмж авдаг.  Энэхүү тэтгэмжийг хуульд зааснаар ажлын 76 хоногийн хугацаанд хуваан олгодог бөгөөд 2025 онд Ажилгүйдлийн даатгалын санд 143 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. 

2024 онд өглөг үүсгэсэн зарим хүний тэтгэмжийг энэ сард бүрэн олгож дуусахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эх сурвалж мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top