Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээнд өнгөрөгч баасан гаригт гарын үсэг зурж, нэгэн түүхэн төслийг хөдөлгөлөө. Энэ нь өчигдөр хэлэлцээд өнөөдөр үзэглэчихэж байгаа хэрэг биш. Маш урт, бартаатай зам туулж байж шинжлэх ухаан технологийн нэгэн дэвшил рүү алхаж чадсан түүхэн явдал байв. Үүнд манай нэр бүхий эрдэмтдийн хичээл зүтгэл ихээхэн байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Тиймдээ ч Физикийн шинжлэх ухааны доктор Норовын Тэгшбаяр “Өнөөдөр Монгол Улсад шинжлэх ухаан ялж, популизм гудамжинд үлдэв” хэмээн өөрийн цахим хуудаснаа жиргэсэн байна лээ.
Аргагүй л бүлэглэлийн дайралт, иргэний нийгмийн байгууллагуудын доромжлол, иргэдийн эсэргүүцэл гэх мэт гал дундуур гатлаад гарсан эрдэмтний үг гэдэг нь харагдана. Олон ч дайралт, эсэргүүцэл, доромжлол дундуур гарч ирсэн нь улс эх орны хөгжил дэвшил, ирээдүйг харсан зориг байсан биз ээ.
Н.Тэгшбаярын хувьд яах аргагүй ураны тухай ойлголтгүй байхад ажил хэрэг болгохоор зүтгэсэн хүний нэг. Эрх мэдэлтэн хийгээд иргэдэд ойлгуулж, үүний үндэс суурийг тавихад түүчээлэн ажилласан эрдэмтэн. Тэрбээр 2008 оноос “Мон-Атом” төрийн өмчит компанийн дэд захирлаар ажиллаж, 2012 оноос Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж байхаасаа энэ тал дээр нэлээд шаргуу хөөцөлдсөн. Цөмийн энергийн газраас “Шар нунтагийн талаар Монголын эрдэмтэд” семинарыг удаа дараа зохион байгуулж, эрдэмтдийг энэ зүгт уруу татсан төдийгүй өдгөө бодлого болон гарах хүртэл тэднийг нэгтгэн ажиллаж чадсан түүчээлэгч юм. Хэрэгжүүлэгч агентлагийн даргын хувьд олон хууль тогтоомжид санал бодлоо тусгаж, ойлголцлын шатанд авчирсан гэхэд болно. Саяхан шинэчлэн батлагдсан Ашигт малтмал, газрын тосны тухай, Цөмийн энергийн тухай, Баялгийн сангийн тухай гээд олон хууль тогтоомжид энэ л эрдэмтдийн үзэл санаа, суурь судалгаа туссан байдаг.
Ийнхүү Н.Тэгшбаярын арван хэдэн жилийн хичээл зүтгэл биеллээ олж, УИХ-аар хууль, бодлого болж гарсан. Өөрөөр хэлбэл, эрдэмтний үзэл санаа ялж байна. Ураны тухай ойлголтгүй байхад МУИС-ийн магистр, докторант залуу цөмийн салбарт судалгаа хийхийн зэрэгцээ бодлого болгон гаргахын төлөө ажилласан хичээл зүтгэл нь талаар болсонгүй. Олон жилийн тэмцэл дунд “Ундны усан дахь ураны хэмжээ”-г тогтоон докторын зэрэг хамгаалж, Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж байхдаа цөмийн салбарыг гадаад ертөнцөд холбоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хэмээн энэ салбарынхан ярьдаг юм билээ.
Ураны төсөл гараанаас гарч байна гэдэг Монгол Улсын эдийн засагт өндөр хувь нэмэртэйгээс гадна олон улсад Монгол Улсын эзлэх байр суурь бэхжиж, нэр хүнд ч өснө. Гуравдагч оронтой ийм өндөр хэмжээнд хамтарч ажиллана гэдэг нэр хүндийн хэрэг. Уг төсөл нийгэм, эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчныг цоо шинээр ойлгуулж, гадаадын шууд хөрөнгө оруулалт, тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын сэргэлтийг авчрах нь дамжиггүй. Тэгэхээр Н.Тэгшбаяр хувьд бол энэ эхний алхам бололтой юм. Одоо хөрөнгө оруулалтын гэрээ гараанаас гарсан учир Монгол Улс атомын цахилгаан станцтай болох суурь судалгааг эхлүүлэх тухай байр сууриа илэрхийлсэн байна лээ.
Өнөөдөр цөмийн технологитой улс орнуудын хөгжил дэвшил ямар байгааг бид бүгдээрээ мэднэ. Ийм технологи Монгол Улсад нэгэнт нэвтэрч байна. Тэгэхээр бид дараагийн алхам болох Атомын цахилгаан станцтай болох, нэг хоёр ч гэсэн реактортой болох ажлыг Н.Тэгшбаяр нарын эрдэмтэд хийх төлөвлөгөөтэй байгааг бүх нийтээрээ дэмжих л үлдлээ. Бид алийн болгон эрчим хүчний хараат амьдарсаар байх юм. Энэ гэрээ бол зөвхөн эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр ч биш, Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг бэхжүүлэх томоохон ач холбогдолтой гэрээ юм шүү дээ.
С.Данзан
Сэтгэгдэл ( 6 )
Энэ хүн улсдаа АЦС барих биш ураны хүдрийг баяжуулан шар нунтаг гаргаж, Франц руу цөмийн түлш үйлдвэрлэхэд нь түүхий эд нийлүүлэх үйл ажиллагаа явуулахаар гэрээ хэлэлцээ хийсэн байх. Харинэнд тэнд ажил сольж, өөрийнхээ доктор цолийг хэрхэн нэрлэх учраа ч олохгүй нөхөр өөрийн оронлд АЦС барих боломж бий эсэх талаар тийм ч тодорхой хариулт өгөхгүй байгаа.
Ichij uhmeer srjig,
Тийм юм бол Энэ хүнд баатар, гавьяат цол өгөөчээ. Хөөрхий зурагтаар ураныг үхтлээ сурталчилсан ш дээ.
Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы
Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы
эрдэмтэн шуналтан ?