СБД-ийн 20-р хорооны иргэдэд төрийн үйлчилгээ болон бүх төрлийн үйлчилгээг ойртуулах зорилгоор СБД-ийн ЗДТГ, СБД-ийн 20-р хорооны Засаг даргын ажлын алба болон нийтийн тээврийн газартай хамтран Бэлхийн автобусны эцсийн буудлыг 2,8 км-ээр сунгалаа. Ингэснээр таруу байршилтай 20-р хорооны иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулж бусад үйлчилгээг авахад хялбар болголоо. Мөн түүнчлэн зуны улиралд зуслангийн бүсэд амарч байгаа нийслэлийн иргэдийг тав тухтай, амгалан тайван байх орчныг бүрдүүлсэн байна. Иргэд хөл нь газар хүрэхгүй баярлаж байна. Өмнө нь автобусны буудал хүртэл 3-4 км газар алхаж хүрдэг байсан аж.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )