Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон, өчигдөр /2025.01.20/ шүүхээс түүнд 2.6 жилийн ял оноожээ.
Энэ үйл явдал бүхэлдээ эрүүл мэндийн салбарынханд хүндээр тусаж, асуудалд зарим хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр тарсан шиг буруу, ташаа ойлголт, батлагдаагүй зүйлс дээр дөрөөлж бүү хандаасай, шүүх шийдвэрээ эргэж хараасай хэмээн байр сууриа илэрхийлсээр байна.
Тухайлбал, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд "Бодит байдал, шаардлага, цаашид шүүхийн практикт учрах нөхцлүүдийг тооцон, шүүх шийдвэрээ эргэж харна гэж найдаж байна. Эд, эрхтэн шилжүүлэн суулгах гэдэг хүссэн эмч нарын хийдэг хагалгаа биш. Бид ч холбогдох бүх хууль, журмыг эргэн харж, яаралтай сайжруулах ёстой юм байна. Монгол Улсад эд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг нэвтрүүлж нутагшуулах, тус хагалгааг олон улсын түвшинд хүргэж, үсрэнгүй амжилт гаргахад анхнаас нь зүтгэсэн анхдагчийн маань нэг бол яах аргагүй хүний Гавьяат эмч П.Батчулуун эмч юм. Маш олон гэр бүлд аз жаргал, амьдрал бэлэглэсэн тангарагтаа үнэнч, буянтай энэ хүн цаашид хэдэн арван гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэх байсан бол? Буруу мэдээлэл нийгэмд түгээж, нийгмийг бухимдуулсан асуудлаас болж цаашид хэдэн хүн, хэдэн гэр бүл хохирох бол" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Мөн эмч Д.Тодням "Эмч, эмнэлгийн мэргэжилтэн гэдэг бол бүх ард түмний эрүүл мэнд, цаашлаад амь настай холбоотой ажил хийдэг тул тодорхой хэмжээний хуулийн хамгаалалт дор байж ажилаа хийснээрээ буруудахгүй байх баталгааг хангаж өгсөн байхыг шаарддаг. Мөн эмчлүүлэгч, үйлчлүүлэгчийг анхнаас нь эмчлэх л гэж тэрхүү үйлдлийг хийсэн байдаг тул хэзээ ч санаатай, хэрцгийгээр үйлдэгддэг эрүүгийн хэрэг гэж үзэх, Эрүүгийн хэрэгтэнлүгээ адил шийтгэх боломжгүй юм. Учир нь угаасаа л амь тэмцсэн эрсдэлтэй орчинд тэд ажиллаж буй! Нэг хөл энд, нөгөө хөл нь тэнд. Хоёр ертөнц дээр холбож гишгэж явдаг улс.
Бас эмч хүн өөрөө бурхан биш. Чадлаараа хичээгээд ч барахгүй, Эрлэгийн элчийн өмнө хүчин мөхөстөх үе ирдэг. Гэтэл чи хүн эмчлэх ёстой байтал чадсангүй, Чи хүнийг амьдруулж чадсангүй, Чи бусдын төлөө гэж гүйж байж бага алдаа гаргасан байна..,, гээд л энэ мэтээр барьж хориод Эрүүгийн ялтан болгоод байвал хэн таны ээж аавд мэс засал хийж, Хэн таны Эхнэр хүүхдүүдийг чинь үзэж эмчлэх юм бэ? Энэ удаад Гавьяат эмчийг маань бараг л хүний эд эрхтэн авж наймаалах гэмт хэрэг үйлдсэн ухааны юм яриад ШОРОНД ХОРИХ ЯЛ оноожээ!
Энэ бол 1-рт юугаа ч мэдэхгүй хүмүүс сэтгүүлч нэр зүүж, мэргэжлийн ёс зүйг уландаа гишгэн байж шүлсээ үсчүүлэн, иргэдэд нийгэмд буруу мэдээллийг шууд цацаж, Шүүхийн шийдвэр гараагүй байхад шууд нэг хүнийг буруутган нийтээрээ яллах үйл явцийн үр дүн юм. 2-рт манай улсын шүүх, хуулийн байгууллагууд нь хэзээ ч хар дээр цагаанаар бичсэн хууль юмаа сахихгүй, Нийгмийн сүлжээнд шуурж өндөрөө авсан гэх хэргийг энэ мэтээр тэр уур амьсгалд нь тааруулж, өөрсдөөсөө хэл амыг холдуулах маягтай шийддэг арчаагүй байдалтай байгааг харуулж буй хэрэг юм. За эмч нар минь! Эрүүл мэндийн салбарын мэргэжилтэнгүүд минь дор бүрнээ одоо л дуугарахгүй бол өнөөдөр Батчулуун эмчийг, маргааш таныг шүүнэ. Хэзээ ч таныг тойрон гарахгүй гэдгийг л санаарай" гэсэн байна.
Сэтгэгдэл ( 16 )
Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n
Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n
Яагаад хуульд буруу өгөөд байна. Эхнээсээ ярьж хэлцсэн юм аа л авахгүй Илүү юм хулгайгаар авсан нь буруу...Өөрсдийн буруутай байтал ,яагаад хуульд бурууг өгөөд байна \n.
Хууль бурхан байсан ч ижил үйлчлэх ёстой, илүү юм авна гэдэг хулгай ,хулгайчийг шийтгэх нь зөв ...өмнө байгуулсан гавьяа ял завших шалтгаан биш шүү
Төмөр замын хулгайч, нийгмийн идээ бээр гэрээс нь 7.5 тэрбум гарч байсан Батдөлийг түр саатуулахаас татгалзаж байсан шүүгч Золбоо олон мянган хүний амь, амьдралыг аварсан, ирээдүйд ч аврах Батчулуун эмчийг 2.5 жил хорих шийдвэр гаргажээ. Үнэхээр авилгачдад үйлчилдэг арчаагүй шүүхийн гол төлөөлөгч мөн байна.
Хүн эмчилж эдгээсэн эмчийг шоронд хийж байдаг шүүхийн байгууллага. Монголын шүүхийн ялзрал. Мөнгө идсэн луйварчдыг бол өршөөдөг
Uheh morooroo uhne biz,busdaas hulfsilj amudrch bga gesn ugfhtri
Маш харамсалтай. Гол буруу нь хүний амь насыг аварсан эмчид биш, хууль боловсруулж баталж байгаа эрхэм гишүүд болон хуулиа маш сайн судалгаатай бас эрдэмьэн судлаачдийн оролцоотой нарийвчлан хйигээгүйн гай шүү. Яаралтай засаж залруулахгүй бол өөр ч олон эмч хилсээр шийтгүүлж болзошгүй нь байна. ЭМЯ онцгой анхаарч эмчээ хамгаалж аваасай ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА. Энэ бол хэлмэгдүүлэлт шүү.
Bagsh naraar togloj bagshgui bolson, odoo emchgui bolokh bii dee. Kharamsaltai yumaa.
Монгол улсын шүүх жинхэнэ гэм буруутан болох өөрсдийн буруугаас хүндрүүлсэн өвчтөнийг нас барсанд ажлаа гүйцэтгэж байсан эмчийг буруутгаж өндөр өр төлбөрт унагаж насаар нь эмчийг хохироодог байдал элбэг байдаг . Энэ байдалтай тэмцэхгүй бол олон эмч цаашид хохирсоор байх болно
Манай шүүх ялзарсан нь харагдхж бна даа. Энэ эмчийг хамгаалж шүүхийг шинэчлэх жагсаал зохион бгуулах хэрэгтэй юм биш үү.\nМөн өмгөөлөгч нар хүчтэй тэмцвэл зохино.
Negent ugui bolson hunii erhteng awch nogoo huniig awarsan buyantan bish gej uu.Tegwel ter erhteng ni uneleed tensen ogchihwol boldoggui yum bhdaa
Arai ih yal yum bishuuNegent ugui bolson hunii erhten
энэ буруу хууль хэрэгжих юм бол хэн ч бусдын эрүүл мэндийг аврахын төлөө эрсдэл хийхгүй болох буруу жишиг тогтно шүү алдаатай хуулийн буруу шийдвэрээ эргэн хараасай туйлын харамсалтхай байна
Банк дампууруулсан эрхэм яах ч үгүй байхад хүн аварсан хүн шоронд бидний төр өрөвдмөөрөө
эрүүл мэндийн салбар хүний амь аврахын төлөө явдаг тул ял өгч болохгүй шүү