ЦАГ АГААР | Ихэнх нутгаар хүйтний эрч ЧАНГАРНА

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 22

 

1-Р САРЫН 23-24-нд шилжих шөнөөс ИХЭНХ НУТГААР хүйтний эрч 10-15 градусаар чангарах тул хүйтэн цаг агаараас хамгаалахад тань доорх зөвлөмжийг хүргэж байна.

  • Хүмүүс төдийгүй тэжээвэр амьтад, ургамалд ч хамгаалалт хэрэгтэй.
  • Эрчим хүчний хэрэгцээ хүйтэн цаг агаартай үед нэмэгдэж байгаа тул аль болох эрчим хүч хэмнэхийг хичээ.
  • Эрс хүйтрэл нь гал түймэр гарах болон, нүүрстөрөгчийн дутуу ислийн эрсдлийг нэмэгдүүлдэг. Тиймээс та аюулгүй халаалтын эх үүсвэр ашиглаж байгаа эсэхээ шалгаарай.
  • Мөн илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, өндөр настай хүмүүс хальтирч унахаас болгоомжлоорой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top