Паралимпын анхны эмэгтэй аварга У.Сүрэнжавт байр бэлэглэлээ

2025 оны 01 сарын 25

Завхан аймгийн Нутгийн зөвлөлөөс Монгол Улсын хамгийн залуу Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонт, “Парис-2024” зуны паралимпын наадмын алтан медальт тамирчин Уламбаярын Сүрэнжавын түүхэн амжилтыг үнэлэн хоёр өрөө байр гардууллаа.

У.Сүрэнжавын хувьд Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас төрөн гарч, паралимпын спортын түүхэнд Монголын анхны эмэгтэй аварга болж, дэлхий нийтэд Монгол хүний авьяас чадвар, тэсвэр хатуужлыг бахархуулсан түүхэн ялалтыг бүтээсэн.

 

Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Б.Мөнх-Оргил “ Таны гаргасан гайхамшигт амжилт Монгол Улсын нэрийг дэлхий дахинд дуурсгаж, ирээдүй хойч үеийнхэнд үлгэр дууриалал, урам зориг болж байна. Завхан нутгийн ард түмэн таны ялалтыг өндрөөр үнэлж, бүхий л талаар дэмжиж ажиллах болно” гэдгийг онцлон хэлэв.

Энэхүү хүндэтгэл нь Завхан нутгийн зон олны халуун сэтгэлийн илэрхийлэл болж, тамирчны дараагийн спортын амжилтад итгэл, урам зориг өгсөн арга хэмжээ болж өндөрлөлөө. 

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.41.7) 14 цагийн өмнө

Баяр хүргэж амжилт хүсье . Шагналдаа ханаж биеэ тоолгүйгээр илүү хичээж эх орныхоо нэрийг өндөрт өргөж ард түмнээ баярлуулж яваарай . Зөв төрхтэй нүдэнд дулаан охин шүү. Дэлхийн тамирчдын 1 хаана юу өмсөхөө мэдэж бгаа бх оо . Тамиарчид ихэнхдээ сюорт хувцас л өмсдийм аргагүй шүү . Форм нь юм да . Амжтлт …

1  |  0
S(139.5.219.78) 14 цагийн өмнө

VANAGN SEKSEER80955877

1  |  0
Гэрэлгэгээ(121.170.246.140) 14 цагийн өмнө

Дэндүү тэвчээртэй гүйлгээ ухаан сайтай алсын хараатай мундаг дүүд баяр хүргэе. Бахархаад ханашгүй юм аа❤️

1  |  0
Зочин(203.91.115.46) 14 цагийн өмнө

Энэ Халх бүсгүй болвоос Монгол эмэгтэй хүний жинхэнэ мөн чанар, тэсвэр тэвчээрийг дэлхийд нотлон харуулсан хүн даруй мөн.

1  |  0
Зочин(203.91.115.46) 14 цагийн өмнө

Байж байж байгаад уу? Аливаа иргэн, тамирчныхаа шандсыг шалгадаг нутаг юм биз дээ!

2  |  0
зочин(66.181.183.248) 14 цагийн өмнө

овоо аятайхан хувцасласан байна хачин тамирын хувцас өмсөөд яваад байсан шүү

1  |  0
Close menu