Загасанд ”дурлагчид” тайван, тогтвортой улс байдаг

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 27

Ямар хоолонд дуртайгаар нь хүний зан аашийг мэдэж болдог гэнэ. Тэгвэл та ямар хүн гэдгээ дуртай хоол хүнсээрээ мэдээрэй.

Жимсэнд ухаангүй дуртай:

Жимс жимсгэний хорхойтнууд анхааралтай, сонор соргог. Тэд олон найзтай. Тэд хүмүүстэй огт өрсөлддөггүй. Учир нь жимсэнд дурлагчид толгой эргэм амжилтанд тэмүүлэх хүсэлгүй байдаг. Тиймээс тэд нэр төр хөөдөггүйгээсээ болж амарлингуй зан гаргадаг.

 

Ногоонд нугасгүй:

Ногоонд дурлагчид маш их эрч хүчтэй. Тэд ажил үйлсийн талбартаа байнга амжилт дагуулж байдаг. Тэр ихийг мэдэхийг эрмэлздэг, нэр алдарт дуртай. Тэдний чармайлт ч талаар өнгөрдөггүй. Амьдрал дээр тэд хүмүүстэй эвтэй найртай, огт зөрчилддөггүй. Эрүүл мэндээ маш их хайрлаж, цэнэдэг. Гэхдээ ногоонд дуртай хүмүүс давс бага хэрэглэх хэрэгтэй. Эс тэгвээс толгой таллаж өвддөг болох, ходоод муудах аюултай.

 

Шүүслэг маханд амиа тавьдаг: 

Ихэвчлэн тэсвэр, тэвчээргүй хүмүүс. Тэдний амьдрал тасралтгүй өсөлт, бууралттай байдаг. Амтлаг маханд дуртай хүмүүс амжилтанд хүрдэг ч үргэлж төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чаддаггүй. Амьдралаа тэнцвэржүүлж, хэвийн болгохын тулд шүүмжлэл хүлээн авч сурах хэрэгтэй. Маханд дурлагчид янз бүрийн өвчинд их нэрвэгддэг. Ялангуяа, ходоод гэдэсний, зүрх судасны замын өвчин тусах магадлал өндөр. Тэд тослог хоол хүнснээс татгалзах хэрэгтэй.

 

Загас, далайн бүтээгдэхүүнд их дуртай:

"Загасанд дурлагчид" тайван, тогтвортой улс. Тэвчээртэй зан нь найз нөхөд, хамт олны хайр талархлыг хүлээдэг. Тэд гэр бүлийн амьдралд жинхэнэ түшиг тулгуур байж чадна. Гэхдээ тэд нээлттэй бус, бусдын талаар санал бодол, шүүмж бага гаргадгаас болж өөртөө хамгийн түрүүнд хор хүргэдэг муу талтай.

 

Хурц хоол руу өөрийн эрхгүй гараа сунгадаг:

"Аманд гал асмаар" хоол хүнсэнд дурлагчид шатам халуун зан ааштай. Тэднийг адал явдалд оролцох хүсэл мөнхөд эзэмддэг. Тиймээс перец залгигчид дурыг нь байнга өдөөж байхуйц идэвхтэй ажил эрхлэх хэрэгтэй. Тэд хайр дурлалд үргэлж ялалт байгуулдагт нь гайхах юмгүй. Тэдний хамгийн дутагдалтай тал бол хувиа хичээх явдал. Учир нь перецэнд дурлагчид бусдын татгалзлыг огт хүлээн авдаггүй. Тэд өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ногоо идэгчдийн нэгэн адил давс бага хэрэглэх хэрэгтэй.

 

Тослог хоол хүнсэнд дуртай:

Тослог хоолонд дурлагчид гайхмаар цовоо сэргэлэн, шаламгай. Ажил дээр тэднийг ганцаардмал хэмээн үздэг. Тэд албан тушаалын шат өгсөж, амжилтын оргилд хүрэх нь цөөнгүй. Тэд таалагдсан хүндээ сээтгэнэн өөртөө татах авьяастай. Гэхдээ тэд бага зэрэг бодлогогүй. Тэдний хэт нээлттэй байдал нь заримдаа харилцагчаа өөрийн эрхгүй шархлуулдаг.

R.Slava

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top