Төслийн хүрээнд төлөвлөсөн 21 сургууль, цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дууслаа

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 29

“Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд төлөвлөсөн 21 сургууль, цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дууслаа.

Боловсролын яамнаас Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн нэгдүгээр бүрэлдэхүүний хүрээнд төлөвлөсөн 21 барилгын ажил бүрэн дууслаа.

Уг төслийн санхүүжилтээр хоёр сургууль, хоёр цэцэрлэг шинээр барьж, таван сургууль, 12 цэцэрлэгийн барилгыг өргөтгөснөөр сургуулийн суудлын тоог 3,400, цэцэрлэгийн орны тоог 2,325-аар нэмэгдүүлэв. Ингэснээр Улаанбаатар хот, Дархан-Уул, Говьсүмбэр болон Говь-Алтай аймгийн төвд нийт 10 мянга орчим хүүхэд стандартын шаардлагад нийцсэн, тэгш хүртээмжтэй, эрүүл, аюулгүй орчинд сурч, боловсрох нөхцөл бүрдэж, шинээр 478 ажлын байр бий боллоо.

Эдгээрээс хоёр сургууль, долоон цэцэрлэг нь хүн ам ихтэй, орон нутгаас шилжин ирэгсэд түлхүү төвлөрсөн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт баригдсан юм.

Дээрх иөсөл нь барьж, өргөтгөн ашиглалтад оруулсан сургууль, цэцэрлэгүүдэд шаардлагатай тавилга, компьютер, тоног төхөөрөмж, гал тогооны хэрэгсэл, зөөлөн эдлэл болон бусад сургалтын хэрэглэгдэхүүнийг иж бүрэн нийлүүлснээр хүүхдийн сурч боловсрох, хөгжих таатай орчныг бүрдүүлж байна.

Өнгөрсөн оны гуравдугаар сарын 3-нд Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк тус төслийн нэмэлт санхүүжилтийн гэрээг баталгаажуулсан тул Боловсролын яамнаас нийслэл болон хөдөө, орон нутагт гурван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгыг барьж, хүчин чадлыг 960 суудал, 940 ороор нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.115) 2025 оны 01 сарын 29

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

Close menu