Эрт илрүүлэгт хамрагдсан 6 настнуудын 78.6% нь ШҮДНИЙ ЦООРОЛТОЙ байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 30

 

Зургаан настнуудын шүдний эрт илрүүлгийн явц нийслэлийн хэмжээнд 70 хувьтай байна. 

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын шүдний эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 69.55%- тай байгаа тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Нийт үзлэгт хамрагдсан 29,938 хүүхдээс 78.6% нь шүд цоорох өвчинтэй, 85.2% нь шүдээ хангалттай сайн угааж чадахгүй байна гэх дүгнэлт гарчээ. 

Явцын дэлгэрэнгүй мэдээллийг https://eruulhuuhed.mn/mainDashboard цэснээс харах боломжтой. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu