ХЭҮК | Хүүхдийн эрхийг дээдлэх зарчмаасаа УХАРЧ байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 30

 

Засгийн газар хаврын уралдааныг зохицуулдаг байсан 57-р тогтоолдоо өөрчлөлт хийхээр болсныг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид "Өнгөрсөн 29 жилд 52 хүүхэд морины уралдаан, сунгааны үеэр амь насаа алдсан. Өвөл, хаврын уралдаан хүүхдийн сурч, хөгжиж, боловсрох эрхэд шууд нөлөө үзүүлдэг" гэж мэдэгдлээ. 

Түүнчлэн "Өвөл, хаврын хурдан морины уралдаанд хүүхэд морь унахаар болбол сургууль завсардах, эрүүл мэндийн асуудал үүсэх зэрэг олон сөрөг талтай. Мөн гадаа хүйтэн, газар хөлдүү байх нь хүүхдийн амь насанд шууд эрсдэл үзүүлж байдаг. Тиймээс ч үүнийг хориглосон тогтоол 2019 онд гарч байсан. Хурдан морины уралдаан нь ЮНЕСКО-гийн түүхэн уламжлалт өв соёлын жагсаалтад багтсан байдаг. Гэхдээ өвөл, хаврын уралдаан нь энэхүү жагсаалтад багтдаггүй. Сүүлийн жилүүдэд л зохион байгуулагдаж ирсэн. 

Тиймээс Засгийн газрын 2019 оны 57-р тогтоолоор хүйтний улиралд унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжих, хэвийн сурч боловсрох эрхийг хамгаалах, хүүхдийг аюултай хөдөлмөр эрхлүүлэхгүй байх, үүнийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн томоохон шийдвэр байсан.

Засгийн газар үүнийг хүчингүй болгосноор хүүхдийн ашиг сонирхлыг дээдлэх энэхүү зарчмаасаа ухарч байна хэмээн үзэж байгаа бөгөөд үүнд Хүний эрхийн үндэсний комисс туйлын харамсаж байна. 

Монгол Улсын Засгийн газраас олон улсын гэрээ хэлэлцээр, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг дагуу үүргээ биелүүлж гаргасан шийдвэрээ эргэн харж, хүүхдэд ээлтэй шийдэр гаргах нь зүйтэй хэмээн үзэж байна" гэж мэдээллээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.66.11) 2025 оны 01 сарын 31

овоо доо, хүний эрхийн комисс ажлаа хийлээ дээ баяр хүргье

0  |  0
zochin(202.55.191.194) 2025 оны 01 сарын 30

ukhsen elentsenii chin uraldaan URAAN-d bugd ukhekh gej baij\n

0  |  0
UL(202.55.191.194) 2025 оны 01 сарын 30

ukhsen elentsenii chin uraldaan URAAN-d bugd ukhekh gej baij

0  |  0
UL(202.55.191.194) 2025 оны 01 сарын 30

ukhsen elentsenii chin uraldaan URAAN-d bugd ukhekh gej baij

0  |  0
Close menu