Ц.Амарсайхан: Эсгий туургатан гэдэг шиг "ЭСГИЙ ЯНДАНТАН" болчиход утааны асуудлыг шийдчих боломжтой

2025 оны 02 сарын 01

Монгол Улс 30 сая орчим хоньтой. Гэвч дотооддоо хонины ноос, нэхийний үнэ дэлхийн зах зээлтэй харьцуулшгүй хямдхан. Товчхондоо хог мэт хаягддаг. Тэгвэл үнэгүйдээд байгаа ноосыг агаарын бохирдлын эсрэг ашиглах аргыг зураач, зохион бүтээгч Ц.Амарсайхан нээжээ. Тэрбээр хонины ноосоор амны хаалт, орон сууцны цонхны хаалт, машины агаар шүүгч, яндангийн шүүлтүүр зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн зохион бүтээсэн бөгөөд энэ удаад машин дээр байрлуулах агаарын шүүлтүүрийн талаар ярилцлаа. Зөвхөн хонины ноосоор хийсэн амны хаалт нь л гэхэд хөдөлмөр хамгаалал, хорт утаа, гамшгийн үе, энгийн, нянгийн халдвараас сэргийлсэн хэд хэдэн зориулалттай байж болохыг тэрбээр онцоллоо.

-Хонины ноосоор агаар шүүх шүүлтүүр хийсэн гэж сонссон. Агаарын бохирдол шүүгч бүтээлийнхээ талаар танилцуулаач?

-Хамгийн анх 2011 онд хонины ноосоор агаарын шүүлтүүр хийсэн. Түүнээс хойш дизель хөдөлгүүр, хорт утааны баг, тамхины шүүлтүүр, амны хаалт ч хийж үзсэн. Хонины  ноосны агаар шүүх чадал 93-98 хувь байдаг юм. Угаас монгол хонины ноосны ширхэг нь бүдүүн, хөндий голтой байдаг онцлогтой. Энгийнээр тайлбарлавал Төв Азийн өндөрлөгийн хахир хүйтэн өвлийн улиралд дасан зохицсон биологийн онцлог гэж ойлгож болно. Монгол хонины ноосны давуу шинж чанар бүтэцтэй нь холбоотой. Дэлхийд зөвхөн монгол хонины ноос л бүдүүн ширхэгтэй бөгөөд ноосны ширхэг бүр нь голоороо хөндий гуурстай байдаг. Үсний гуурс нь агаар дүүрсэн байдаг учир дулааныг сайн тусгаарладаг биологийн давуу талтай. Басхүү  агаарын бохирдол, халуун хүйтэн, хорт бодисыг өөр дээрээ шүүх чадвар нь маш өндөр. Бохирдлыг өөртөө шингээж авч чаддаг байгалийн чанартай байдаг. Миний хувьд Улаанбаатарын агаарын чанарт маш их сэтгэл зовнидог учраас агаар цэвэршүүлэх талаас нь илүү сонирхсон. Хүүхдүүдийнхээ амьсгалж буй агаарыг бага ч гэсэн цэвэршүүлэх гэсэн хүсэлдээ хөтлөгдөж, машин дээр байрлуулдаг агаар шүүгч хийж туршилтад оруулсан юм.

-Агаар цэвэршүүлэгч, шүүлтүүр гэхээр олзуурхаад байгаа юм. Өөрийн чинь хийсэн шүүлтүүрийн өргөн хэрэглэе гэвэл өртөг хөлс нь хэд орчим төгрөгөөр гарах бол?

-Маш бага.  Холын аймгуудаас хот руу зөөх зардал нь өндөр. Энд ирээд зах зээлийн үнэлгээ нь бага учраас шатаачихдаг гэж дуулсан. Угтаа эргэн төлждөг дуусдаггүй  их сайхан материал. Миний зохион бүтээсэн шүүлтүүрийг хэрэглээнд нэвтрүүлчихвэл утаагүй зуух тавина гэх зардлаас бага зардлаар илүү өндөр үр дүнд хүрнэ. Шинэ бүтээгдэхүүнийхээ дээж болох машины агаар шүүгч шүүлтүүрийг нийтийн тээврийн, том оврын автобусны тортгийг багасгахад хэр нөлөөтэй байгааг туршиж үзсэн. Үр дүнд нь энэ төрлийн шүүлтүүр автомашины утааг тав дахин бууруулсан төдийгүй хөдөлгүүрээс ялгарч буй үнэрийг ч дарж буй нь тодорхой болсон.

-Лаборторийн шинжилгээнд оруулж, үр дүнг нь бататгасан гэсэн үг үү?

-Хонины ноосны агаарын бохирдлыг шүүх бодит чадвар  93-98 хувь байдаг. Тэр хэмжээгээр  энэ шүүлтүүр дундуур орж ирсэн бохир агаарыг цэвэршүүлээд гаргана гэсэн үг. Өнөөдөр Улаанбаатарт 800 гаруй автомашин замын хөдөлгөөнд оролцож байна гэх тооцоо бий.  Миний мөрөөдөл бол замын хөдөлгөөнд оролцож буй 800 гаруй машин болгонд шүүлтүүр байрлуулах явдал. Улаанбаатарын агаарын бохирдлын 30 орчим хувийг автомашин гаргаж байна гэж үздэг. Шүүлтүүр маань агаарын 30-40 хувийг цэвэршүүлнэ гэсэн үг шүү дээ. Түгжрэлд явж буй машины яндангийн утааг ард нь явж буй машин шүүж цэвэршүүлээд гаргана гээд ойлгочиход болно. Агаарын бохирдлын хамгийн хүнд элемэнтүүд 1,50 метрт тогтдог гэж тооцохоор хүүхдүүдийн амьсгал агаарын түвшингийн тодорхой хувийг цэвэрлэнэ гэхээр чамлахаар үзүүлэлт биш. Агаарын бохирдлыг эсрэг жолооч бүр машиндаа суурилуулаасай гэж уриалья.

-Нийтийн тээвэр буюу автобусанд тавих талаар яригдаж байсан санагдаж байна?

-2016 онд туршиж байсан. Нэг автобусны яндан дээр хийх шүүлтүүр маань 2 сая орчим төгрөгийн өртөгтэй болж байсан. Гэхдээ тухайн автобусыг үйлдвэрлэгчдийн зөвшөөрөлгүйгээр нэмэлт тоноглол хийх боломжгүй учраас больсон. Зөвшөөрөл авахын тулд их ажиллагаа орох юм билээ. Тэгээд л машины янданд суулгах бус нэмэлтээр тоноглол хэлбэрээр хийх санаа төрсөн юм.

-Яг энэ төхөөрөмжийг жижиг машинд суурилуулах юм байна. Үнэ өртгийн хувьд хэдэн төгрөг болох вэ?

-Энэ жижиг машинд суурилуулах шүүлтүүрт 100 грамм ноос орсон. Гаднах кейсийг нь хийхэд материалтайгаа нийлээд 40-50 мянган төгрөг л болно. Ноос буюу шүүлтүүрээ заавал солих шаардлагагүй, угаагаад хэрэглэсэн ч болно. Хавар цас тас хар болчихсон байдаг даа. Замаар явж байгаа машины яндангаас гарч байгаа зүйлийг барьж авъя  л гэсэн санаа. Зах зээл дээр нэг кг угаасан хонины ноос нэг кг нь 28-30 мянган төгрөг л байдаг. Нэг кг ноосоор 9-10 шүүлтүүрийн бүтээгдэхүүн хийнэ гэсэн үг.

-Оюуны өмчийн патентаа авсан уу. Одоогоор үйлдвэрлэлд нэвтрүүлээгүй юм байна гэж ойлголоо. Зөв үү?

-Патентаа 2011 онд авсан. 2016 онд хорт утааны шүүлтүүр гэж сунгуулсан. Патенттай патентгүй ухамсраараа хийж болох зүйл. Ковидын үеэр “Хонины ноосон шүүлтүүр” гэж компани байгуулагдсан байсан. Оюуны өмчийн газраас очиж асуусан чинь томьёолол нь өөр байсан гэх тайлбар өгсөн. Ашигтай загвар гэдэг утгаар авчихсан юм байна гэж ойлгосон. Та анхдагч учраас зарга үүсгэх эрхтэй. Басхүү аливаа юм хөгждөг учраас сайжруулж авах эрхтэй. Зарга үүсгэвэл  хувь энэ тэр бодогдох байх гэсэн. Би  тэрэнд эмзэглээгүй ээ. Утаа л багасаж байвал хэн  хийх нь хамаагүй. Магадгүй миний хийсэн шүүлтүүрийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, утаатай тэмцэе гэвэл иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтрахад бэлэн гэдгээ энэ ташрамд хэлье. Нээлттэй шүү, патент дээрээ нэр оруулсан ч болно. Хамгийн гол нь утаа багасах л чухал шүү дээ.

-Машин дээр биш янданд байрлуулбал зүгээр юм биш үү. Хорт утааг агаарт цацагдахаас нь өмнө нь шүүнэ гэдэг утгаараа?

-Уг нь тийм гэхдээ автобус үйлдвэрлэгчдээс зөвшөөрөл авах шаардлагатай. Гэхдээ жижиг автомашиныхаа янданд байрлуулбал зөвшөөрөл шаардахгүй байх. Би өөрөө машиныхаа янданд хонины ноосон шүүлтүүр угсраад явж үзсэн туршлага маань 2 жил. Цав цагаан утаа гардаг юм.

-Шатчихгүй юу, халаад?

-Үгүй дээ. Ноосны шатах температур 560оС байдаг. Ямар нэг материалын галд тэсвэрлэх чадвар нь тухайн материалын үндсэн түүхий эдийн химийн бүтцээс хамаарах бөгөөд нүүрстөрөгчийн хэмжээ 30 хувиас илүү байвал галд тэсвэртэй материалын группд багтдаг. Тухайлбал ноосон ширхэгтийн гадна үеийг бүрдүүлдэг кератинийн 50.65 хувь нь нүүрстөрөгч байдаг юм. Сонирхуулахад, ноосоор хийсэн дулаалгын материал дуу чимээг 21 дб-аар тусгаарладаг. Шилэн хөвөнтэй харьцуулбал дуу чимээг 20 хувиар илүү бууруулна. Мөн ноосон дулаалгын материал формальдегид мэтийн хорт бодисыг шингээн сарниулдаг. Формальдегид ихтэй байранд 7 цагийн дотор хорт хийний хэмжээ 96 хувиар буурсан туршилт ч бий. Бас Японы эмч нар хагалгааны өрөөнд монгол хонины ноосоор хийсэн агаарын шүүлтүүр тавиад үр дүнг нь гайхсан баримт ч бий. Хэдийгээр дэлхийд шинэ Зеланд, Австрали гэхчлэн хонь ихтэй улс байдаг ч нарийн ноостой учраас агаарын бохирдол шүүх, дулаанаа барих чадвар нь монгол хонины ноосны энд хүрдэггүй. Хэрвээ лаборитори нь агаараа шинжлэх өдрөө товлоод жолооч нар маань тухайн өдөр бүгд машиныхаа янданд эсгий гутал углаад гарвал итгэмээргүй үр дүн гарна шүү. Тоглоом биш… Эсгий туургатан гэдэг шиг эсгий яндантан болчиход л утааны асуудлыг тодорхой хувийг шийдчих боломж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
OYUN(197.211.63.115) 2025 оны 02 сарын 01

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

Цэцэрх вээ(66.181.180.78) 2025 оны 02 сарын 03

Эсгийгээр яндан хийдэггүй л дээ.

0  |  1
Close menu