Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Мэдээллийн үеэр "Сурагчдын амралт дууссантай холбогдуулан ханиад, томуу ихсэх хандлага ажиглагдаж байна. Эмч, эмнэлгийн байгууллагаас гадна эцэг, эхчүүд хамтран ажиллах нь чухал байна. Халдварт өвчнөөс сэргийлэх энгийн арга бол хүүхэд гэлтгүй том хүмүүс амны хаалтаа зүүж хэвших юм. Амны хаалтыг зөв үед, зөв цагтаа хэрэглэх хэрэгтэй. Мөн хүүхдээ олон нийтийн газраар авч явахгүй байхыг анхааруулж байна.
Хүүхдээ ханиад, томуу хүрсэн хойно нь биш хүрэхээс нь өмнө сэргийлж гэрийн нөхцөлд авах боломжтой арга хэмжээнүүд байдаг. Нэгдүгээрт бүлээн шингэн зүйл сайн уух, тэжээллэг хоол хүнс өгөх, утас, дэлгэцийн хамаарлыг хязгаарлах, эрт унтуулах зэрэг дархлаа дэмжих энгийн аргуудыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )