Ахмадуудад 17 төрлийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж эхэллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 01

 

Өнөөдөр /2025.02.01/ Эрүүл мэндийн сайдын тушаалаар хоёрдугаар сарыг “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар” болгож нарийн мэргэжлийн 17 төрлийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд эхлүүллээ. Энэ хүрээнд өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд 180 орчим ахмад настанг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд хамрууллаа.

Үргэлжлүүлэн бүх дүүргүүдэд хийгдэх бөгөөд УНТЭ, ХӨСҮТ, Хоёрдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд баг болон ажиллаж үзлэг, эмчилгээг хийх юм. 17 төрлийн үзлэг оношилгоонд:

  • ДОТООД ШҮҮРЭЛ БУЛЧИРХАЙН ҮЗЛЭГ
  • МЭДРЭЛ СУДЛАЛЫН ҮЗЛЭГ
  • МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ҮЗЛЭГ
  • СЭТГЭЦ СУДЛАЛЫН ҮЗЛЭГ
  • УУШИГ, ХАРШЛЫН ҮЗЛЭГ
  • ХЭВЛИЙН ЭХО ҮЗЛЭГ
  • ХОДООДНЫ ДУРАН
  • ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЗАМЫН ҮЗЛЭГ
  • ХЭРЭХ ҮЕ СУДЛАЛЫН ҮЗЛЭГ
  • ХЭВЛИЙН ЭХО
  • ЗҮРХ СУДАСНЫ ҮЗЛЭГ
  • ЗҮРХНИЙ ЭХО ҮЗЛЭГ
  • ЗҮРХНИЙ ЦАХИЛГААН БИЧЛЭГ
  • БӨӨРНИЙ ҮЗЛЭГ
  • БӨӨРНИЙ МЭС ЗАСЛЫН ҮЗЛЭГ
  • ЧИХ ХАМАР ХООЛОЙН ҮЗЛЭГ
  • НҮДНИЙ ҮЗЛЭГ
  • ЗҮРХНИЙ ЭХО ҮЗЛЭГ
  • ХАЛДВАР СУДЛАЛЫН ҮЗЛЭГ
  • ҮЕНИЙ МЭС ЗАСЛЫН ҮЗЛЭГ
  • БҮДҮҮН ШУЛУУН ГЭДЭСНИЙ ҮЗЛЭГ
  • АМНЫ ХӨНДИЙН ҮЗЛЭГ багтаж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.191.33) 2025 оны 03 сарын 13

Албаар бүр нэг цагаан сартай нь давхцуулж байгаа бололтой Энэ муусайн ахмадууд юун эмнэлэг цагаан сардаа бэлтгэнэ гээд ирэхгүй амар гэж байхгүй юу даа

1  |  0
zochin(66.181.191.33) 2025 оны 03 сарын 13

Нэг их сүртэй дээрээс эрт илрүүлэг гэж зарлачихаад өрх дүүргийн эмнэлэг дээр очихоор огт хүлээж авдаггүй төрсөн сардаа ир гэнэ сар нь болоод очихоор эхлээд залуучуудыг хамруулана гэж цааргална Тэгснээ эрт илрүүлэг нь жил бүр үзэхгүй 3 жилдээ нэг удаа үзнэ гээд буцаагаад явуулна Дээрээс гаргасан шийдвэр нь доороо яг хэрэгжүүлэх шатандаа үргэлж ямар нэгэн шалтаг тоочиж замхруулдаг \n

1  |  0
Зочин(103.212.118.21) 2025 оны 03 сарын 13

Яагаад ганцхан сар гэж вэ хамрагдаж амжихгүй юм бнаа ингэж хийсэн дүр эсгэхээ больчих эмсайдаа

1  |  0
тахар(206.248.200.242) 2025 оны 03 сарын 13

Тэгээд л боллоо юу?, чааваас гэж...

1  |  0
Ddavaa(71.205.4.58) 2025 оны 03 сарын 13

Zuvhen 2-r sard l hiigdeh yum uu?

1  |  0
Close menu