ЭМЯ, ХӨСҮТ-өөс Менингококкт халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр: Өнгөрсөн оны сүүлээр менингоккокт халдварын сэжигтэй таван тохиолдол бүртгэгдсэн. Шинжилгээгээр хоёр тохиолдол нь батлагдсан. Энэ хоёр тохиолдол эмчлгдээд, бүрэн эдгэрсэн байгаа. Он гарснаас хойш гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс нэг нь батлагдсан. Халдвар авсан хүүхэд богино хугацаанд хүндэрч, эндсэн. Үлдсэн хоёр тохиолдол Баянгол, Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн. Одоогоор эмгэг төрөгч шинжилгээ хийгдэж байна. Аль аль нь эмнэл зүйн хувьд тогтвортой байна. Шинжилгээний хариу одоогоор гараагүй байна. Шинжилгээний хариу энэ сарын 4-6-нд гарна.
Сэжигтэй тохиолдлын нэг нь сургуулийн хичээл амарсны дараа сэжигтэй шинж тэмдэг нь илэрсэн тул ангийнх нь хүүхдүүд халдвар аваагүй гэж үзэж байгаа. Хоёрдох тохиолдлын хүүхэд Баянзүрх дүүргийн 311-р цэцэрлэгт явж байсан. Цэцэрлэгийн ангийнх нь есөн хүүхдүүдийг тусгаарлаж, шинжилгээ хийхэд сэжигтэй тохиолдолд бүртгэгдээгүй байна. Халдваргүйжүүлэлтийг бүрэн хийсэн байгаа. Сошиал сүлжээгээр батлагдаагүй мэдээлэл явж байгаа тул Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ээс гаргаж байгаа баталгаатай мэдээлэл авахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )