ХӨСҮТ | Вакцин хэзээ ирэх нь ТОДОРХОЙГҮЙ байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 03

 

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчлөлтэй холбоотой мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр "Насанд хүрэгчдийн 15 орчим хувь нян тээгч байдаг. Хааяа хоолой өвдөх зовуурь илрэх зэрэг шинж тэмдэг эрүүл нян тээгчид илрэх ба өвчлөлийн ихэнх хувийг эдгээр эрүүл нян тээгч нар бусдад халдаадаг. Эрүүл нян тээгчийг оношлох хүндрэлтэй байдаг. 

Минингококкт халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд бид 24 цагийн дотор хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Ойрын хавьтлыг судалгаагаар тогтоогоод сэргийлэлт хийдэг. Сэргийлэлт хийсний дараа олныг хамарсан байгаа эсэхийг харгалзан үзээд вакцинжуулах эсэхээ шийддэг. Дэлхий нийтээрээ вакцинжуулалтын нэгдсэн сантай болсон учраас бид хүсэлтээ өгч, захиалгаа хийсэн байгаа. Вакцин хэзээ ирэх нь одоогоор тодорхойгүй байна" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top