Онигоо: Ёох, ингэж нэг хүний царай хардаг юм байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 27


Ресторанд нэгэн залуу хоолоо хүлээж суув. Тэгтэл зөөгч нэгдүгээр хоолыг нь авчрахдаа шөлөнд нь эрхий хуруугаа дүрсэн байв. Мань залуу их өлссөн тул тоолгүй идчихэв. Хоёрдугаар хоолыг нь авчрахдаа мөн л дүрсэн байв. Тэсэлгүй "Үгүй чи юунд тавагтай хоолонд хуруугаа дүрээд байгаа юм бэ" гэхэд:

-"Эмч намайг хуруугаа дааруулж болохгүй" гэсэн.

-Тэгвэл чи ядаж хуруугаа хоолонд биш, хошногондоо шургуулаач гэхэд "Би ч захиалгын хооронд хавчуулдаг л даа" гэв.

*************************

 

Хоёр Чукча шатсан чийдэнгээ солихоор болжээ. Арай ухаантай нь нөгөөдөө

-За чи энэ чийдэнг дээрх хар юмтай яг тохируулаад зогсч бай. Би доороос нь эргүүлье гээд сандлаа учиргүй эргүүлж гарчээ.

************************

 

Бас хоёр Чукча өрөөнд сууж байтал нэг нь ширээгээ тогшжээ.

-Хаалга хүн цохиод байна уу даа?

-Тийм ээ, би хаалга онгойлгоё гэж түрүүчийн ширээгээ тогшсон Чукча год харайн босчээ.

************************

 

Хоёр нөхөр иргэдэд үйлчлэх газар очоод саяхан өөд болсон нэгэндээ авс захиалах болов.

-Ямар авс дээр вэ?

-Ямар нь ч яахав дээ. Эдэлгээ удаан нь дээр биз. Уул нь модон авс эрүүл мэндэд сайн сан.

************************

 

Гурван цагдаа хөзөр эргүүлэн, нүх шахаж тоглосоор залхаж орхижээ.

-Хүүе ээ, гольф тогловол яасан юм. Цохиур мод, бөмбөг, оруулах нүх байхад л болоод явчихна.

-Би бөмбөг олъё гэж хоёр дахь нь хэлтэл гурав дахь нь:

-Тэр новшийн тоглоомоор би хэзээ ч тоглохгүй гэж цааргалжээ.

************************

 

Эмэгтэйчүүдийн эмч ажлаа таран гадаа гарч ирээд,

-Ёох, ингэж нэг хүний нүүр царай хардаг юм байжээ хэмээн дуу алджээ.

**********************************

 

Ленинд гурван ширхэг үс ургасанд билэгшээгээд гурван тийш нь самнаж гэнэ. Нэг өдөр үсээ угааж байтал нэг ширхэг үс унахад тоосонгүй гэнэ. Тэгээд угаасан үсээ самнаж байтал дахиад нэг ширхэг үс уначихаж гэнэ. Тэгсэн Ленин:

-Арчлаад байхад унаад байдгийм бол "ингээд арзай, ингээд арзай" гэв.

**********************************

 

Нэгэн эрийн машин замын голд зогсчихлоо. Мань эр хажуугаар өнгөрч байсан таксиг зогсоогоод:

-Миний машиныг хараад өгөөч гэжээ. Таксины жолооч урд талыг нь ухаж ухаж, толгойгоо сэгсрэн:

-Мэдэхгүй. Бүх юм нь зүгээр байх юм, тэгсэн мөртлөө асдаггүй. Нэг нууц байгаа юм болов уу.

Дахиад хэд хэдэн жолоочоос асуухад мөн тийн хэлж гэнэ. Тэгтэл нөгөө эр:

-Тийм ээ, би хадам ээжтэйгээ унтдаг. Тэгээд та нар яах гэсэн юм гэж уурсжээ.

**********************

 

Нэг эр олон жил морин тэрэгтэй явж шуудайнд хийсэн навчин тамхи заржээ. Сүүлдээ тамхи ч олдохоо байж, өөрөө ч өтөлж ядарч гэнэ. Тамхи зарахаа больсноос хойш бөгс нь загатнадаг нэг хачин өвчтэй болжээ. Элдэв эм тан хэрэглээд ч нэмэр болсонгүй. Рашаан усанд ороод ч уг өвчин эдгэрдэггүй гэнэ. Бүр аргаа бараад байхад нь нэг чавганц дайралдаж зөвлөгөө өгчээ. Түүний зааж өгсөн аргыг хэрэглэсэн өнөө өвчин нь сураггүй алга болж гэнэ. Тэр чавганц:

-Олон жип тамхитай шуудайн дээр суугаад бөгс чинь тамхинд оржээ. Тамхи түрхэж бай гэж зөвлөсөн юм гэнэ.

********************************

 

Гуталчин захиалагчид:

-Май, энэ таны шинэ аялалд зориулж хийсэн гутал. Түрүүчийн аялалдаа сайн явж ирсэн үү. Миний хийж өгсөн гутал таалагдаа биз?

-Таалагдахаар барах уу. Би тийм амттай гутал амьдралдаа идэж үзээгүй.

*********************

 

Нэг хүн зах дээрээс морь худалдаж авахаар явж байв. Морины эзэн:

-Та үүнийг худалдаад авчих. Зогсолтгүй 15 км давхидаг юм.

-Манайх хотоос 10 км газар байдаг юм чинь би таван км явган явах болно шүү дээ.  

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал                                             

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top