ЦАГ АГААР | Улаанбаатарт цас орж, цасан шуурга шуурна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 05

 

ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 5,6-нд Улаанбаатар хотод цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Ихэнх хугацаанд салхи секундэд 5-10 метр, 5,6-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Иймд:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах,
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх,
  • Тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх,
  • Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top