“DOZ” энтертайнмэнтийн уран , “Хөх толбот хүмүүс” кинондоо ажиллаад завгүй байна. Тус киноны зураг авалтыг Монгол, Францад авах бөгөөд “Монголчууд бид нэгдэн нийлсэн үедээ хэний ч дор орохгүй хүчтэй. Хамгийн хүчирхэг агуу түүхтэй улсын үр хойч юм шүү” гэдгийг киногоороо харуулахыг зорьж байгаа гэнэ. “Хөх толбот хүмүүс” уран сайхны киноны гол дүрд Төрийн соёрхолт, ардын жүжигчин Ц.Төмөрбаатар, жүжигчин Эрдэнэбилэг, “Авьяаслаг хятадууд-2011” тэмцээний шилдэг оролцогч М.Сунам-Уудам, Сүрэн нар тоглож байгаа ажээ. Хэдийнэ монголчуудын танил болсон Уудам хүү аав, ээжийгээ алдсан өнчин хүүгийн дүрийг бүтээж байгаа гэнэ. Дүрүүдэд МУГЖ Н.Дагийранз, Б.Мөнгөнзул, Борхүү нараас гадна Францын жүжигчин тоглож байгаа юм байна. “Хөх толбот хүмүүс” киног үзсэн хүн бүрт Монголоороо бахархах, монгол хүн болж төрсөндөө баярлах мэдрэмжийг төрүүлнэ гэдэгт киноны уран бүтээлчид итгэлтэй байна.
Д.Сэндэр
Zindaa.mn Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )